MONGOL

Гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэнэ гэв

CRIPublished: 2024-04-25 18:39:56
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

4-р сарын 25-ны үдээс хойш Хятадын батлан хамгаалах яам ээлжит хэвлэлийн бага хурал хийж, Батлан хамгаалах яамны мэдээллийн товчооны дарга, Батлан хамгаалах яамны хэвлэлийн төлөөлөгч бөгөөд хурандаа Ү Чянь сэтгүүлчдийн асуултад хариулав.

Сурвалжлагч: Мэдээллийн дагуу, АНУ, Филиппин хоёр Өмнөд Хятадын тэнгист "Мөр зэрэгцээд" гэсэн нэртэй хамтарсан цэргийн сургуулилт хийж байна. Филиппиний эргийн хамгаалалтын алба энэ сургуулилтад анх удаа оролцож байна. Филиппиний өндөр албан тушаалтан хэлэхдээ, ирэх жил болох сургуулилтад Японы өөрийгөө хамгаалах хүчнийг урих бодолтой байгаа гэв. Энэ талаар ямар нэгэн тайлбар байна уу?

Ү Чянь: Өмнөд Хятадын тэнгисийн асуудлыг шийдвэрлэхэд асар их оюун ухаан хэрэгтэй, гадны хүчин болон бусад талуудыг хөндлөнгөөс оролцуулах нь нөхцөл байдлыг улам ээдрээтэй болгож, шийдвэрлэхэд хэцүү болгох болно. Хятад улс үргэлж нийтлэг, иж бүрэн, хамтын ажиллагаатай, тогтвортой аюулгүй байдлын үзэл баримтлалыг дэмжиж, бүс нутгийн улс орнууд хоорондын яриа хэлцлээр дамжин санал зөрөлдөөнөө зүй зохистой зохицуулахыг дэмжиж, гадны хүчин хөндлөнгөөс оролцохыг эсэргүүцэж, Өмнөд Хятадын тэнгист хүчээ харуулах, өдөөн хатгах, асуудал үүсгэхийг эсэргүүцэж, бүлэглэх, эсэргүү лагерь байгуулахыг эсэргүүцсээр ирсэн юм. Хятадын арми холбогдох чиг хандлагыг нягт анхааралтай ажиглаж, хатуу, үр дүнтэй арга хэмжээ авахаар дамжин шийдвэртэй хариу барьж, Өмнөд Хятадын тэнгист үймээн самуун дэгдээхийг хэзээ ч зөвшөөрөхгүй гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn