MONGOL

Боингийн алдагдал эхний улиралд 355 сая ам.доллар байв

CRIPublished: 2024-04-25 15:17:14
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Америкийн агаарын тээврийн Боинг компани өчигдөр, 24-нд санхүүгийн тайлангаа нийтлэв. Нэгдүгээр улиралд тус компани 355 сая ам.долларын алдагдалтай гарсан байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үед 425 сая ам.доллар байснаа бодвол алдагдал нь 70 хувиар буурсан байна.

Санхүүгийн тайланд, Боингийн эхний улирлын орлого 16 тэрбум 570 сая ам.доллар байсан нь өнгөрсөн оны мөн үеэс 8 хувиар буурсан дүн болжээ. 737 загварын нийлүүлэлт буурч, 737 MAX 9 загвар нислэгээ зогсоосон байна. Тайлант улиралд Боинг иргэний нисэхийн 83 онгоц нийлүүлсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар буурч, бизнесийн орлого 6.7 тэрбум ам. доллар байснаас 4.65 тэрбум ам.доллар болтлоо буурсан гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn