MONGOL

Ши Жиньпин хуурай замын цэргийн анагаах ухааны их сургуультай танилцав

CRIPublished: 2024-04-25 15:18:33
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятад улсын дарга Ши Жиньпин дөрөвдүгээр сарын 23-ны өдөр хуурай замын анагаах ухааны их сургуультай танилцав. Тэрээр шинэ эриний цэрэг армийг хүчирхэгжүүлэх үзэл санааг гүнзгийрүүлж, боловсролын чиг хандлагыг тууштай хэрэгжүүлж, байлдааны талбар, цэрэг армийн хүчин, ирээдүйд чиглэсэн эмнэлгийн тусламжийн чадавхыг дээшлүүлж, дэлхийн жишигт хүрсэн цэргийн анагаах ухааны их сургууль байгуулахын тулд хичээх ёстойг онцолжээ.

Ши Жиньпин зочилж очоод, анагаахын их сургуулийн үндсэн байдал, байлдааны талбарын эмчилгээний салбарууд, байлдааны гэмтлийг яаралтай эмчлэх тоног төхөөрөмж, бэлтгэл сургалттай танилцав. 2017 онд өөрчлөн байгуулснаас хойш тус их сургууль дайны нөхцөлд ажиллах, ялалт байгуулахад чиглэсэн стратеги баримтлан, ииновацийн хөгжлийг дэмжин, дайны тэмцэлд цэргүүдэд эмнэлгийн тусламж үзүүлэх, цар тахлаас урьдчилан сэргийлж, хяналт тавих зэрэг чухал ажлуудыг маш сайн гүйцэтгэж иржээ. Ши Жиньпин дарга бас Хуурай газрын цэргийн анагаах ухааны их сургуулийн үүрэг даалгаврын гүйцэтгэлийг өндрөөр үнэлсэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn