MONGOL

Япончууд уриалсаар байна

CRIPublished: 2024-04-25 09:35:56
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Японы ашгийн бус байгууллагуудын төлөөлөгчид дөрөвдүгээр сарын 24-ний өдөр 180 мянга гаруй хүний санал өгсөн гарын үсэгтэй бичгийг засгийн газартаа өргөн барьж, Фукушима Дайчи атомын цахилгаан станцын цөмийн бохирдсон усыг далайд цутгахаа нэн даруй зогсоохыг засгийн газар болон Токиогийн цахилгаан эрчим хүчний компанид уриалжээ.

Арга хэмжээг санаачлагчийн нэг болох Атомын болон устөрөгчийн бөмбөгийг хориглох Японы үндэсний ассамблейн дарга Масаши Тани 24-ний өдөр гарын үсэг зурах хэвлэлийн бага хуралд хэлэхдээ, цөмийн бохирдсон усны байгаль орчинд үзүүлэх нөлөө олон арван жил үргэлжлэх тул эхлээд далайд цутгахаа зогсоох нь хамгийн зөв шийдэл юм гэжээ.

Токиогийн цахилгаан эрчим хүчний компани энэ сарын 19-нд Фукушима Дайчи АЦС-аас цөмийн бохирдсон усыг тав дахь удаагаа далайд цутгаж эхэлсэн бөгөөд 5-р сарын 7 хүртэл 7800 тонн орчим цөмийн бохирдсон ус цутгах төлөвтэй байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn