MONGOL

Америкийн үйлдэл юуг харуулав

CRIPublished: 2024-04-21 00:11:49
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

"Аман дээрээ "хоёр улсын шийдэл"-ийг дэмжинэ гэх Америкийн улс төрчид Палестин БНҮ-д элсүүлэхийг дэмжихгүй байна", "Өөрийгөө "хамгийн агуу ардчилсан улс" хэмээн нэрлэх нь ёстой худал", "Палетин улс байгуулахад хамгийн том саад болж буй нь АНУ, Америкийн засгийн газар нь нийтлэг дайн өдөөгч орон" хэмээн сүлжээ ашиглагчид жиргиж байна. Энэ нь Палестин НҮБ-д элсүүлэхэд Америкийн дэмжээгүйтэй холбоотой. Хятад, Египет, Ирланд зэрэг орнууд үүнд харамсаж буйгаа илэрхийлэв. Персийн булангийн орнуудын хамтын ажиллагааны зөвлөл мэдэгдэл гаргаж, Ойрхи Дорнодод шударга, иж бүрэн энх тайван тогтоох хүчин чармайлтыг АНУ ухрааж байна гэж шүүмжилсэн байна.

Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орны хувьд, орон нутгийн цагаар 18-ны өдөр Палестиныг НҮБ-д элсүүлэх саналыг АНУ дэмжээгүй учраас Палестины ард түмний олон арван жилийн мөрөөдлийг хайр найргүй дэвсэлж, Палестин-Израилийн асуудалд хоёр нүүр гаргаж, "давхар стандарт"-ыг дахин давтав. Газын зурваст дайн үргэлжилсээр байх үед АНУ зохих үүргээ биелүүлэхгүй, Палестины ард түмэн шударга шаардлагаа тавихад АНУ түүнийг үндэслэлгүйгээр эсэргүүцэж буй нь АНУ-ын “нэг талын” бодлого нь Палестин-Израилийн энхийн үйл явцад хамгийн том саад тотгор болж байгааг хүмүүс тодорхой харах боломжийг олгож байна.

Одоогоор Палестин-Израилийн мөргөлдөөн үргэлжилж, хүмүүнлэгийн хямрал улам хурцадсаар байна. Газын зурвасын эрүүл мэндийн газраас 19-ний өдөр нийтэлсэн мэдэгдэлд дурдсанаар, Газын зурваст Израилийн цэргийн ажиллагаа явуулж эхэлснээс хойш 34 мянга гаруй палестин хүн амиа алдаж, 77 мянга орчим хүн шархадсан байна. Палестин-Израилийн асуудлаарх хамгийн чухал гуравдагч тал болох АНУ Газын зурваст хангалттай тусламж үзүүлээгүй ч Израильд зэвсэг, техникийг тасралтгүй нийлүүлж, НҮБ-аас гаргасан Газрын зурваст гал зогсоох тухай тогтоолуудад удаа дараа хориг тавьж байна. Египетийн Арабын хөгжил, стратегийн судалгааны сангийн тэргүүн Самир Рагиб: Газын зурваст асар их хохирол амссан нь "АНУ-аас нийлүүлсэн зэвсэг, сум, түүний ёс зүйгүй тохирооноос үүдэлтэй" гэж шүүмжилсэн байна.

Хамгийн санаа зовоосон зүйл бол Палестин-Израилийн мөргөлдөөний үр дагавар үргэлжилсээр байгаа явдал юм. Орон нутгийн цагаар 19-нд АНУ болон Израилийн албаныхан Израиль Ираны эсрэг агаарын довтолгоо хийсэн гэж мэдээлсэн бөгөөд Ойрхи Дорнод нь өс хонзонгийн шавар балчигт шигдсэн бололтой. Палестины асуудал бол Ойрхи Дорнодын асуудлын гол цөм юм. Тиймээс Палестиныг НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсүүлэх нь урьд өмнөхөөсөө илүү нэн яаралтай болж байна.

Хачирхалтай нь НҮБ-д суугаа АНУ-ын төлөөлөгч Гринфилд Палестиныг НҮБ-д албан ёсоор гишүүнээр элсүүлэх нь Палестин-Израилийн мөргөлдөөнийг "хоёр улсын шийдэл"-д хүрэхэд тус болохгүй гэж мэдэгджээ. Хүмүүс АНУ-ын төлөөлөгчөөс "хоёр улсын шийдэл"-д хүрэхэд юу туслах вэ? АНУ Израиль руу удаа дараа илгээсэн зэвсэг үү? Эсвэл НҮБ-д ар араасаа хориг тавих уу? Энх тайвнаас гажсан эдгээр үйлдлүүд нь АНУ олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт "эвдэн сүйтгэгч", "өдөөн хатгагч" гэдгийг улам баталж байна. Палестины ард түмний ирээдүй, хувь заяатай холбоотой асуудалд хэн ч хориг тавих эрхгүй.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn