MONGOL

НАТО Украинд зэвсгийн дэмжлэг үзүүлнэ

criPublished: 2024-04-20 16:01:42
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Орон нутгийн цагаар 19-нд Брюссель хотод НАТО ба Украин зөвлөлийн Батлан хамгаалахын сайд нарын түвшний ээлжит бус хурал болов. НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Йонс Столтенберг уулзалтын дараах хэвлэлийн бага хуралд, НАТО Украинд цэрэг зэвсгийн дэмжлэг үзүүлнэ. Тэр дундаа агаарын довтолгооноос хамгаалах олон систем байгуулж өгөхөөр тохиролцсон гэжээ.

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нийгмийн платформдоо, НАТО ба Украин зөвлөлийн хуралд үг хэлж, Украинд дор хаяж "Патриот" агаарын довтолгооноос хамгаалах "Патриот" систем дор хаяж 7 байх хэрэгтэй. Эсхүүл Патриоттой төстэй систем шаардлагатай гэж хэлсэн. Түүнчлэн Украинд өмнө нь амласан их бууны 1 сая сумыг хугацаандаа өгөх хэрэгтэй байна гэжээ.

Украины тэргүүн фронтод алсын тусгалтай пуужин, их буу дутагдаж байгааг Зеленский онцоллоо.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn