MONGOL

НҮБ төвтэй олон улсын тогтолцоог дэмжинэ гэв

CRIPublished: 2024-04-20 15:52:00
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Фү Цүн өчигдөр 19-нд хэлэхдээ, Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллагын (ЕАБХАБ) гишүүд НҮБ төвтэй олон улсын тогтолцоог хамгаалах ёстойг Хятад дэмжиж байна гэв.

Аюулгүйн зөвлөлийн хуралдаанд Фү Цүн хэлэхдээ, бүс нутаг болон дэд бүсийн байгууллагуудтай НҮБ ойр хамтран ажиллах нь НҮБ-ын дүрмийн тодорхой шаардлаг, олон талт үзлийн чухал илрэл. НҮБ-ын дүрмийн 8-р бүлгийн тогтоолын дагуу НҮБ нь Аюулгүйн зөвлөл болон ЕАБХАБ зэрэгтэй хамтран ажиллаж, олон улсын энх тайван, аюулгүй байдлын сорилтод нүүрлэсэн сорилтыг үр дүнтэй давахыг Хятад улс дэмжсээр ирсэн. Дүрмийн зорилго, зарчмыг чанд баримталж, маргааныг энхийн замаар шийдвэрлэхэд дэмжих ёстой. Өнөөгийн эмх замбараагүй, өөрчлөлт ихтэй байдал, Европ тивд тулгарсан аюулгүй байдлын эрсдэл, сорилт нэмэгдсээр байна. ЕАБХАБ-аас гишүүн орнуудын харилцан итгэлцлийг нэмэгдүүлэх, мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлж зуучлах, аюулгүй байдлын шинэ заналхийллийн эсрэг их үүрэг гүйцэтгэж, Европын энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалахад хүчин чармайлт гаргахыг Хятад улс хүсэж байна гэжээ.

Фү Цүн онцлохдоо, Украины хямрал сунжирч, хүмүүнлэгийн байдал хүнд ноцтой хэвээр, хямралын сөрөг үр дагавар газар авсаар байна. Мөргөлдөөн удаан үргэлжилж байгаад Хятад улс зовинож, энгийн иргэд зовлон шаналанд харамсаж байна. Дайн үргэлжилсээр байвал Европ тив, дэлхий дахинд урьдчилан тааварлашгүй эрсдэл, сорилтууд авчрах болно. Холбогдох талууд хариуцлагатай байр сууриар хандаж, гал зогсоож, дайныг дуусгавар болгоход дипломат хүчин чармайлтаа нэмэгдүүлж, хямралыг улс төрийн аргаар зохицуулж, энх тайвныг хурдан тогтоохыг Хятад улс уриалж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn