MONGOL

Эрсдэлтэй үйлдэл хийхгүй байхыг Израильд сануулав

CRIPublished: 2024-04-20 15:56:58
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Ираны агаарын довтолгооноос хамгаалах систем өчигдөр, 19-нд агаарын орон зайд нь орж ирсэн нисгэгчгүй онгоцыг буудаж устгасан байна. Энэ талаар тус улсын Гадаад харилцааны сайд хэлэхдээ, хэдийгээр хохирол учруулаагүй, хүмүүс гэмтэж шархдаагүй боловч Израилийн хэвлэл мэдээллийн дэмжигчид үүнийг дэвэргэж, "давтан ялагдлаас ялахыг" хичээж байна.

Абдуллахиян хэлэхдээ, Ираны Зэвсэгт хүчин олон улсын хууль эрх зүйн хүрээнд Израилийн түрэмгийлэлд цэргийн хариу арга хэмжээ авсан. Уг ажиллагаа нь зөвхөн Израилийн цэргийн объектуудад, тодруулбал Ираны дипломат байгууллагуудад халдсан холбогдох цэргийн баазуудад чиглэсэн. Хэрэв Израилийн дэглэм ахин эрсдэлтэй үйлдэл хийж, Ираны үндэсний эрх ашгийг зөрчвөл, бид яаралтай, дээд зэргээр, шийдэмгий хариу барих болно. Энэ дохиог Америк болон холбогдох талуудад хүргэсэн гэжээ.

Ираны хуурай замын цэргийн командлагч Кеомарс Хайдари 19-нд хэлэхдээ, Ираны агаарын орон зайд халдахаар өөр нисдэг биетүүд орж ирвэл бид устгана. Исфахан мужид унагасан нисдэг биеттэй адил хувь тавилантай тулгарах болно гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn