MONGOL

Наньнинд чөлөөт худалдааны туршилтын бүс нээв

CRIPublished: 2024-04-20 15:59:04
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Дөрөвдүгээр сарын 19-нд, Хятадын Гуанши чөлөөт худалдааны туршилтын бүсийн Наньнин тойргийн бүсийн нээлт өчигдөр болов.

Өнгөрсөн оны сүүлчээр Гуаншигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Районы захиргаа Наньнин, Чинжөү, Чүнзүө, Бэйхай, Фанченган зэрэг газарт Хятадын Гуанши чөлөөт худалдааны туршилтын бүсийн хамтын хөгжлийн тойрог байгуулахаа зарласан. Эдгээрийн нэг болох Наньнин тойрог дахь хамтын хөгжлийн бүсийн талбай ойролцоогоор 70.2 хавтгай дөрвөлжин километр байх юм. Тойрог нь дотроо Линькүн эдийн засгийн үлгэр жишээ бүс, зүүн талын Шинчэн, Юннин аж үйлдвэрийн парк гэсэн гурван хэсэгтэй.

Наньнины зүүн талын Шинчэн нь Гуанши чөлөөт худалдааны туршилтын бүсийн Наньнин дахь гол хэсэг юм. Мөн Наньнин хотын "нэг бие хоёр жигүүр" гэдэг аж үйлдвэрийн бүтцийн "зүүн жигүүр" бөгөөд боомт, аж үйлдвэр, хот, тэнгисийн цогц хөгжилд суурилсан эдийн засгийн үлгэр жишээ парк юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn