MONGOL

Ухань Беларусь хооронд шинэ маршрут ажиллууллаа

CRIPublished: 2024-04-19 19:47:54
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

4-р сарын 19-нд 55 том чингэлэг ачсан Хятад-Европын ачааны галт тэрэг Хятадын Уханий төв өртөөнөөс хөдөлж, Эрээн хотоор дамжин 9398 километрийн алс зайд буй Беларусийн Шабане хот руу хөдөллөө. Энэхүү галт тэргэнд нийт 165 Дунфэн суудлын машин, шинэ эрчим хүчний авто машинуудыг ачсан бөгөөд 18 хоногийн дараа Беларуст хүрнэ. Энэ бол Хятадаас Минск, Зодиногийн дараа Беларусь руу нээсэн гурав дахь шууд галт тэрэг юм. Энэхүү шинэ шугамыг нээснээр Хятад-Европын галт тэрэгний ложистикийн сүлжээг өргөтгөж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд илүү сайн үйлчлэх болно.

Өнөөг хүртэл Хятад-Европын төмөр замын экспресс нийт 53 тогтвортой хил дамнасан тээврийн маршруттай бөгөөд Евразийн 40 улс, 116 хотыг хамарч байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn