MONGOL

Дэлхийн аюулгүй байдлын санаачилгад идэвхтэй оролцохыг сайшааж байна

CRIPublished: 2024-04-19 19:34:59
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Олон улсын өнөөгийн нөхцөл байдал хурцадмал хэвээр байгаа бөгөөд орон нутгийн мөргөлдөөн донсолгоо байнга гарч, аюулгүй байдлын уламжлалт болон уламжлалт бус сорилтууд ар араасаа гарсаар байна. Хятад улс дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэвшүүлснээс хойших хоёр жилийн хугацаанд, дэлхийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэх, хүн төрөлхтний хамтын аюулгүй байдлыг хангахад хувь нэмэр оруулж байна. Хэвлэлийн төлөөлөгч холбогдох нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй танилцуулах уу?

Линь Жянь хэлэхдээ, 2022 оны 4-р сард Ши Жиньпин дарга дэлхийн аюулгүй байдлын санаачилгын томоохон үзэл баримтлал, үйл ажиллагааны төлөвлөгөөг санал болгосон. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Хятад улс олон улсын хамтын нийгэмлэгтэй гар нийлэн хамтран ажиллаж, дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг бүх талаар хэрэгжүүлж, олон эерэг, чухал ахиц дэвшилд хүрсэн.

Хятад улс энх тайвныг эрхэмлэдэг, хөгжлийн төлөө тууштай зүтгэдэг олон улсын хамтын нийгэмлэгийн бүх гишүүд хамтын ажиллагаанд идэвхтэй оролцож, өнө батын энх тайван, аюулгүй сайн сайхан дэлхий ертөнцийг хамтдаа байгуулахыг сайшааж байна гэж Линь Жяннь онцолжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn