MONGOL

Хятад Орос эдийн засаг худалдааны хамтын ажиллагаагаа хэвээр явуулах эрхтэй

CRIPublished: 2024-04-19 17:44:28
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өнөөдөр, 4-р сарын 19-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв.

ОХУ-д зэвсгийн эд анги нийлүүлж байна гэж Европын холбоо Хятад улсыг буруутгаж байгаатай холбогдуулан Линь Жянь хэлэхдээ, Хятад улс бол Украины хямрал, оролцогчийн аль ч тал биш. Бид бодитой, шударга байр суурийг баримталж, энхийн хэлэлцээг идэвхтэй дэмжиж, гал дээр тос нэмж, ашиг олох боломжийг хэзээ ч ашиглаж байгаагүй. Хятад, Орос хоёр улс эдийн засаг худалдааны хамтын ажиллагааг хэвийн явуулах эрхтэй бөгөөд энэхүү хамтын ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, хязгаарлах ёсгүй. Үнэн хэрэгтээ АНУ, Европ болон бусад зарим улс орон Оростой худалдаа хийсээр байна. Холбогдох талууд хямралын үндсэн шалтгааныг сайтар тунгааж, Хятадыг буруутгахын оронд энх тайвны төлөө бодитой зүйл хийх нь зүйтэй байх.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn