MONGOL

CGTN сувгаас “Хятад улс хэт үйлдвэрлэж байгаа юу?" санал асуулга явуулж байна

CRIPublished: 2024-04-19 16:36:39
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Саяхан Америк, барууны зарим орон “Хятад улс хэт үйлдвэрлэж” байна гэсэн шуугиан тарив. Үүнтэй холбогдуулан ХТРТ-ийн CGTN сувгаас цахимаар санал асуулга явуулж байна.

Та саналаа өгч, байр сууриа илэрхийлнэ үү?

Нэгд, Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоолсноор, 2030 онд дэлхийн цахилгаан автомашины хэрэглээ 45 сая болж, 2022 оноос дөрөв дахин нэмэгдэнэ. Дэлхийн зах зээлд шинэ эрчим хүчний технологи, бүтээгдэхүүний эзлэх хувь хэмжээ нэмэгдэнэ гэж та бодож байна уу?

Хоёрт, үйлдвэрлэл нь эрэлт нийлүүлэлтээр тодорхойлогддог. Зохистой хэмжээгээр илүү үйлдвэрлэх нь өрсөлдөөнд давуу тал болно гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?

Гуравт, технологийн шинэчлэлийг хурдасгаж, зах зээлийн шударга өрсөлдөөн бүрдүүлэх нь шинэ эрчим хүчний салбарын хөгжилд ашигтай гэдгийг та хүлээн зөвшөөрөх үү?

Дөрөвт, улс бүхэн өөрийн давуу талтай. Тиймээс өөрсдийн давуу талаа ашиглаж их хэмжээгээр үйлдвэрлэх нь тухайн улсын зорилго. Иймд улсууд ойр хамтран ажиллах нь хэт үйлдвэрлэлийг хянахад ашигтай. Энэ тухай та ямар байр суурьтай байна вэ?

Тавд, Хятадын шинэ эрчим хүчний салбар дэлхийн зах зээлд чанартай бүтээгдэхүүн нийлүүлснээр дэлхийн ногоон хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулсан. Энэ тухай та ямар байр суурьтай байна вэ?

Зургаад, худалдааг ивээх үзэл шинэ эрчим хүчний хөгжилд саад болж байна. Ингэснээр уур амьсгалын эсрэг улсуудын хамтын чармайлтыг бууруулна. Энэ тухай та ямар байр суурьтай байна вэ?

Долоо, Дэлхийн шинэ эрчим хүчний салбарыг олон улсын журмаар эрүүл тогтвортой хөгжүүлэх ёстой. Хөгжиж буй орнуудын эрх ашгийг үүнд бүрэн тусгах ёстой. Энэ байр суурийг та хүлээн зөвшөөрөх үү?

Найм, үйлдвэрлэл бол эдийн засгийн асуудал. Тиймээс үүнийг улс төртэй холбох шаардлагагүй. Улс төржүүлснээр эдийн засгийн хэвийн хөгжлийг эвдэх болно. Дэлхийн эдийн засгийн сэргэлтэд ашиггүй. Та энэ байр суурийг хүлээн зөвшөөрөх үү?

Share this story on

Messenger Pinterest LinkedIn