MONGOL

Ираны эсрэг хоригоо Их Британи, Америк чангатгав

CRIPublished: 2024-04-19 10:01:04
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Синьхуа агентлагийн мэдээ, Их Британи, Америкийн засгийн газар 18-ны өдөр тус тусдаа мэдэгдэл гаргаж, Израилийн эсрэг хийсэн Ираны цохилттой холбогдуулж Ираны нэр бүхий хувь хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд хориг тавихаа мэдэгдэв.

Их Британийн засгийн газар мэдэгдэлд, Ираны 7 хувь хүн, 6 аж ахуйн нэгжид хориг тавина. Хоригийг Америкийн хариу арга хэмжээтэй уялдуулан гаргаж байна. Ираны нисгэгчгүй нисэх онгоц, мөн пуужингийн үйлдвэрлэлд оролцогч гол хүмүүст чиглүүлсэн хоригийг цаашид чангатгаж, бүс нутгийг тогтворгүй болгох Ираны үйлдлийг хориглон сааруулах зорилготой. Хоригт орсон хүмүүсийн зорчих хөдөлгөөнийг хязгаарлах, хөрөнгийг битүүмжлэх, хоригт орсон аж ахуйн нэгжийн хөрөнгийг царцаах зэрэг багтана гэжээ.

Америкийн Сангийн яам мөн өдөр гаргасан мэдэгдэлдээ, Ираны нисгэгчгүй онгоцны төсөлд оролцсон 16 хувь хүн, 2 аж ахуйн нэгж, Ираны гангийн үйлдвэрлэлд оролцсон 5 компани, Ираны автомашины нэг компанид хориг тавихаа зарлав. Ираны эсрэг экспортын хяналтын арга хэмжээ авна гэж мэдэгджээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn