MONGOL

Хятадын асар том зах зээл гадаадынхны сонирхлыг татсаар байна

CRIPublished: 2024-04-19 00:03:47
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Гадаадын компаниудын хувьд Хятадын зах зээл тэдэнд инновацийн эрчим хүчний тогтвортой урсгалыг авчирч байна гэж үздэг. Экспоны үеэр Сингапурын гэр ахуйн бүтээгдэхүүний Aosheng брэндийн төлөөлөгч хэлэхдээ, "Хятадын хэрэглэгчдийн дижитал, ногоон хэрэглээний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, ухаалаг гэр ахуйн хэрэгсэл ч маш өндөр үнэлгээтэй байна. Маш олон оролцогчид Хятадын зах зээлийг дэлхийн брэнд инновацийн хөдөлгүүр, хэрэглээний чиг хандлагын тодорхойлолт гэж үзэж буйгаа илэрхийлж, эндээс туршлага сурч, дараа нь шинэ технологийг дэлхийд түгээх боломжтой гэж үзэл бодлоо ярьж байв.

Үүгээр зогсохгүй Хятадын нээлттэй, чанартай бизнесийн таатай орчин нь гадаадын компаниудад ирээдүйг харах цонхыг нээж өгчээ. Гадаадын олон компани Хятадад шинэ дэлгүүр нээж байна. Хятадын хэрэглээний зах зээлийн эрч хүч, Хайнаний олон улсын аялал жуулчлалын хэрэглээний төв, чөлөөт худалдааны боомтын бодлого зэрэг нь гадаадын компаниудын энд бизнесээ хөгжүүлэхэд боломж хангасан юм. Энэ оны хоёрдугаар сард “дэлхийн 59 орны иргэд Хайнань руу визгүй зорчих” бодлогыг хэрэгжүүлснээр, гадаадын олон зочид визгүйгээр экспод оролцсоныг дурдах нь зүйтэй. Энэ нь Хятад улс гадаадад дээд түвшний нээлттэй байдлаа ахиулсны үр дүн юм.

Энэ удаагийн экспоны хаалтын өдөр 36 компани, брэнд дараачийн экспод оролцохоо урьдчилан мэдэгдсэн байна.Үүний зэрэгцээ, Хятадын импорт экспортын 135 дахь яармаг Гуанжөүд нээгдлээ. Үзэсгэлэн хойно хойноосоо зохиогдож, найз нөхдүүд ч ар араасаа цувсаар байна. Хуучин найз нөхөд, шинэ үйлчлүүлэгчдэд Хятадын зах зээл нь тэдний "сэтгэлийг татсан газар" болжээ.

首页上一页12 2

Share this story on

Messenger Pinterest LinkedIn