MONGOL

Үндэсний археологийн цэцэрлэгт хүрээлэн 67 сая жуулчдыг хүлээн авлаа

CRIPublished: 2024-04-18 18:05:31
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Дөрөвдүгээр сарын 18-нд хөшөө дурсгалт газруудыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Археологийн дурсгалт газруудын үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн холбооны хамтарсан хурлаас нийтэлсэн "2023 оны Үндэсний археологийн дурсгалт газруудын цэцэрлэгт хүрээлэнгийн үйл ажиллагааны тайлан"-д 2023 онд Хятад улсын хэмжээнд 55 цэцэрлэгт хүрээлэн нийт 67 сая гаруй жуулчин хүлээн авсан бөгөөд энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 135% -аар нэмэгдсэн дүн юм. Үндэсний археологийн дурсгалт газруудын цэцэрлэгт хүрээлэнгээр жуулчлах хүний тоо тасралтгүй нэмэгдэж, соёлын аялал жуулчлалын шинэ халуун цэг болж байгааг энэ нь харуулж байна.

55 цэцэрлэгт хүрээлэнгийн жилийн нийт орлого 4 тэрбум 475 сая юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 1 тэрбум 176 сая юаниар нэмэгджээ. Үүний дотор тасалбарын орлого өмнөх жилээс 5 дахинаар нэмэгдсэн байна. Соёлын бүтээл, археологийн судалгаа зэрэг соёлын аялал жуулчлалын эрэлт хэрэгцээ эрс нэмэгдэж, эрдэм шинжилгээний болон нийгмийн үйл ажиллагаанд оролцогчдын тоо шинэ дээд түвшинд хүрсэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn