MONGOL

АНУ-ын пуужин харвах систем байршуулахыг эрс эсэргүүцэж байна

CRIPublished: 2024-04-18 18:13:08
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Мэдээлснээр, Филиппиний армийн хамтарсан цэргийн сургуулилалтын хүрээнд Филиппиний Лузон аралд дунд тусгалын пуужин харвах систем байршуулсан гэдгээ АНУ-ын Номхон далайн хуурайн армийн тал саяхан мэдэгдсэн. АНУ-ын энэ ажиллагаа нь Хятадыг сүрдүүлэх зорилготой гэж нийтлэлд бас дурдсан байна. Хятадын тал энэ асуудалд ямар байр суурьтай байна вэ?

Линь Жянь хэлэхдээ, Америк ганц талын цэргийн давуу талыг эрэлхийлэхийн тулд Ази Номхон далайн бүс нутагт, мөн Хятадын босгон дээр дунд тусгалын пуужин байрлуулахыг Хятад улс хатуу эсэргүүцсээр ирсэн. АНУ-ын энэ ажиллагаа нь бүс нутгийн хурцадмал байдлыг улам гааруулж байна. Бусад орны аюулгүй байдлын асуудлыг хүндэтгэж, цэргийн сөргөлдөөн өдөөхөө зогсоохыг Хятадын тал АНУ-д уриалж байна.

Филиппин улс АНУ-ын энэ алхамын жинхэнэ зорилго, мөн АНУ-ын хавсралт болохын хор уршгийг таньж мэдэх хэрэгтэй бөгөөд өөрийн аюулгүй байдлын ашиг сонирхлоо золиос болгож, буруу замаар будаа тээх хэрэггүй юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn