MONGOL

Үйлдвэрлэлийн хэт илүүдэл дэлхийн зах зээлд нөлөөлж байна гэдэг нь буруу ойлголт

CRIPublished: 2024-04-17 19:57:15
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

АНУ, Европын холбооны талууд Хятадад үйлдвэрлэсэн цахилгаан хөдөлгүүрт автомашин болон нарны зайд "үйлдвэрлэлийн хэт илүүдэл"-ийн асуудал оршиж байна гэгчээр сүүлийн үе мэдэгдсэнтэй холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Линь Жянь өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Хятадын үйлдвэрлэлийн хэт илүүдэл нь дэлхийн зах зээлд нөлөөлж байна гэдэг нь буруу ойлголт юм. Холбогдох орнууд нээлттэй байр сууриар, шударга өрсөлдөнө гэдэгт найдаж байна.

Тэрээр хэлэхдээ, үйлдвэрлэлийн хэт илүүдлийн асуудлыг зах зээлийн эдийн засгийн зарчмын дагуу авч үзэж, эдийн засгийн даяаршил, дэлхийн хөдөлмөрийн хуваарилалт, олон улсын зах зээлийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх ёстой гэж Хятад улс удаа дараалан онцолсон. Хятадын шинэ эрчим хүчний салбарын давуу талыг бодит ур чадвараар олж авдаг бөгөөд засгийн газрын нөхвөрт найдахаас илүүтэйгээр зах зээлийн бүрэн өрсөлдөөний үр дүнд бий болдог. Хятадын шинэ эрчим хүчний салбарын байнга хангасаар байгаа өндөр чанартай үйлдвэрлэлийн хүчин чадал нь дэлхийн ногоон хөгжилд чухал хувь нэмэр оруулна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn