MONGOL

Хятадын эдийн засаг эхний улиралд 5.3 хувь өслөө

CRIPublished: 2024-04-17 15:15:11
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын эхний улирлын эдийн засгийн тоо бүртгэл гарлаа. Нэгдүгээр улиралд Дотоодын нийт бүтээгдэхүүн 29.63 их наяд юаниар нэмэгдэж 5.3 хувь өслөө. Энэ нь Японы өнгөрсөн жилийн ДНБ-ний нийт хэмжээтэй тэнцэж байгаа юм.

ДНБ-ний өсөлтөд дотоод эрэлт хэрэгцээ 85.5 хувийн жин даржээ. Эрэлт бол хэрэглээний чухал тал. Хятад улс 1.4 тэрбум хүн амтай том зах зээл учир асар том хэрэглээний орон зай бий болгож байгаа юм.

Аж үйлдвэр, үйлчилгээний салбар эдийн засгийн өсөлтөд 90 хувийн хувь нэмэр оруулснаар ДНБ-ний өсөлтийг дэмжжээ. Эхний улиралд цахилгаан автомашин, үйлчилгээний роботын борлуулалт 30 орчим хувь өсч, хагас дамжуулагч, 3D хэвлэлийн бүтээгдэхүүний борлуулалт хоёр оронтой тоогоор нэмэгдсэн. Ялангуяа шинэ чанарын үйлдвэрлэл аж үйлдвэрийг дэмжиж, эдийн засгийн өндөр чанартай хэлбэрт шилжих хандлага нэмэгдэж байна.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn