MONGOL

Улсынхаа эрх ашгийн төлөө Ливичүүд зөвшилцөх шаардлагатай

CRIPublished: 2024-04-17 10:30:08
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Дөрөвдүгээр сарын 16-нд, НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгчийн орлогч Дай Бин хэлэхдээ, Ливичүүд улсынхаа ашиг тусыг хамгаалахын тулд ярилцан зөвшилцөж, санал зөрөлдөөнөө зохицуулж, улс төрийн үйл явцдаа ахиц гаргахыг Хятадын тал хүсэж байна гэв.

Аюулгүйн зөвлөлийн Ливийн асуудлаарх нээлттэй хуралд Дай Бин хэлэхдээ, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн даргын Ливийн асуудлаарх тусгай төлөөлөгч Абдоулай Батилийн зуулчлалын хүчин чармайлтыг Хятад улс дэмжиж байна. “Ливичүүд голлож, Ливичүүд эзэмших” зарчим дагуу хэлэлцэн зөвшилцөхөд бүтээлч үүрэг гүйцэтгэхийг НҮБ-ын Ливид тусламж үзүүлэх тусгай ажлын хэсэгт хүсэж байна. Гаднын зэвсэгт хүчин, хөлсний цэргүүд Ливиэс даруй гарахыг Хятадын тал уриалж байна гэв.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn