MONGOL

Орос, Украины байлдааны шинэ тайлан

CRIPublished: 2024-04-17 10:12:26
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өчигдөр, 16-нд Оросын БХЯ байлдааны шинэ тайлан гаргажээ. Өнгөрсөн 24 цагт олон чиглэлд Украины армид цохилт өгч, тэдний сумны нөөцийн агуулах, түлшний агуулах, нисдэг тэрэг үйлдвэрлэх, хадгалах газруудад цохилт өгсөн. Украины нисгэгчгүй 155 онгоц, Их Британид үйлдвэрлэсэн зургаан тооны "Шуурган сүүдэр" далавчит пуужин, Америкт үйлдвэрлэсэн цацрагийн эсрэг хоёр пуужинг устгасан байна.

Мөн өдөр Украины ЗХЖШ тайлангаа шинэчлэв. Өнгөрсөн 24 цагт дайны тэргүүн фронтод 50 удаа тулгарч, Авдеевка зэрэг газруудад Оросын довтолгоог няцаасан. Оросын цэргийн бие бүрэлдэхүүн, зэвсэг техник төвлөрсөн бүсэд цохилт өгч, командлалын хяналтын нэг цэгийг устгасан гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn