MONGOL

Израилийн "харгис үйлдэл"-ыг буруушаахаас татгалзаж буйг шүүмжлэв

CRIPublished: 2024-04-13 15:33:33
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Исламын Бүгд Найрамдах Иран улсын мэдээллийн агентлагийн 12-ны өдөр мэдээлснээр, Ираны ГХЯ-ны сайд Хусейн Амир-Абдуллаян саяхан Сири дэх Ираны элчин сайдын яам руу халдсан халдлагыг зэмлэн буруушаахаас барууны зарим орнууд татгалзаж байна. Энэ нь олон улсын хууль тогтоомж, конвенцыг зөрчиж, "Израилийн дэглэмийн харгис үйлдэл"-ийг дэмжсэн хэрэг юм гэж онцолжээ.

Мэдээллийн дагуу, Абдуллахян 11-ний өдөр Австралийн ГХЯ-ны сайд Пенни Вонгтой утсаар ярьж, Газын зурвасын байдал зэрэг бүс нутгийн сүүлийн үеийн үйл явцын талаар санал бодлоо солилцсон байна.

Сири дэх Ираны элчин сайдын яам руу Израиль агаараас цохилт өгсөнтэй холбогдуулан барууны зарим орнуудын засгийн газар олон улсын хууль тогтоомж, конвенцийг илт зөрчсөн "террорист үйлдэл"-ийг буруушаахаас татгалзаж байна. Тэд "Израилийн дэглэмийн харгис үйлдэл"-ийг дэмжиж буйгаар зогсохгүй Ираныг тэвчээртэй байхыг уриалж байна.

Амир-Абдуллаян хэлэхдээ, Газын зурвас дахь дайн нь орон нутгийн ард түмнийг хоол тэжээлийн дутагдалд орууллаа. Иймээс Израилийн дэглэмд шахалт үзүүлж, энэхүү дайныг эцэслүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт хандан уриалж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn