MONGOL

Украины хямралыг энхийн замаар эртхэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсэв

CRIPublished: 2024-04-13 15:22:11
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн орлогч Гэн Шуан дөрөвдүгээр сарын 12-ны өдөр Аюулгүйн зөвлөлд Украинд зэвсэг нийлүүлэх асуудлыг хэлэлцэх үеэрээ үг хэллээ. Тэрээр, Украины хямралын холбогдох талуудад гал зогсоох талаар дипломат хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалаад, хямралыг улс төрийн арга замаар эртхэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

Гэн Шуан хэлэхдээ, Украины хямрал нь нарийн төвөгтэй түүхэн асуудал, бодит шалтгаантай бөгөөд үндсэндээ Европын аюулгүй байдлын зөрчлийн улмаас үүссэн юм. Хятад улс хямралыг үүсгэгч биш, мөргөлдөөнд оролцогч тал ч биш, мөргөлдөөний аль ч талд аюултай зэвсэг, техник хэрэгсэл өгч байгаагүй, үүний дундаас ашиг олохыг бүр ч санаж байгаагүй. Украины асуудлаарх Хятад улсын байр суурь тууштай бөгөөд тодорхой юм. Мөн энх тайвныг дэмжигч, энхийн хэлэлцээг дэмжигч байхаа үргэлж баримталсаар ирсэн. Орос, Украин хоёр талаараа хүлээн зөвшөөрөгдсөн, талуудын тэгш оролцоотой, шударгаар хэлэлцсэн энх тайвны төслийг Хятад улс дэмжиж байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn