MONGOL

Хятадын ГХЯ-ны 11-ний өдрийн хэвлэлийн бага хурлын мэдээ

CRIPublished: 2024-04-11 19:29:35
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын ГХЯ-ны дөрөвдүгээр сарын 11-ний ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Мао Нин даргалан хуралдуулжээ.

Палестин улс НҮБ-ын албан ёсны гишүүн орон болохыг Хятад улс дэмжинэ

Эх сурвалжийн дагуу, Палестин саяхан НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлд албан ёсоор хүсэлт гаргаж, 2011 онд НҮБ-ын бүрэн эрхт гишүүнээр элсэх өргөдлийг эргэн харахыг хүссэн байна. 8-ны өдөр Аюулгүйн зөвлөл хуралдаж, энэхүү өргөдлийг шинэ гишүүн орнуудыг элсүүлэх хороонд хянан хэлэлцүүлэхээр хүргүүлэв. Үүнтэй холбогдуулан Израилтай илүү өргөн хүрээтэй хэлэлцээр хийхгүй бол Палестиныг НҮБ-д албан ёсоор элсүүлэхийг эсэргүүцсээр байх болно гэж АНУ мэдэгдэв.

Үүнд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, Палестин Израилын энэ удаагийн мөргөлдөөн даамжирч, хүмүүнлэгийн маш ноцтой хямрал үүсгээд байгаа нь олон улсын хамтын нийгэмлэг зөвхөн "Хоёр орны төсөл"-ийг бүх талаар хэрэгжүүлж, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулж байж л Палестины ард түмний удаан хугацаанд амсаж ирсэн голч бус байдлыг засаж залруулж, мөргөлдөөнөөс бүрмөсөн ангижрах боломжтой юм. Тиймд Палестиныг НҮБ-ын албан ёсны гишүүн орноор элсүүлэхийг Хятадын тал дэмжиж байгаа бөгөөд Аюулгүйн зөвлөл даруй арга хэмжээ авч ажиллахыг хүсэж байна гэв.

Америк экспортын хяналтын арга хэмжээг дур зоригоор хэрэглэхийг эсэргүүцнэ

АНУ Хятадын олон компанийг экспортын "хар жагсаалтад" оруулсанд холбогдуулж Мао Нин хэлэхдээ, АНУ Хятадын компаниудыг дарангуйлах зорилгоор "Аж ахуйн нэгжийн жагсаалт" зэрэг экспортын хяналтын арга хэрэгслийг урвуулан ашиглаж байгааг бид эсэргүүцэж байна. АНУ эдийн засаг, худалдаа, шинжлэх ухаан, технологийн асуудлыг улстөржүүлэхээ болих хэрэгтэй. Хятад улс шаардлагатай арга хэмжээ авч, өөрийн орны аж ахуйн нэгжийн хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно гэжээ.

Хятад Оросын хамтын ажиллагааны тухайд Мао Нин хэлэхдээ, сүүлийн өдрүүд энэ тухай би олон удаа Хятад улсын байр суурийг тодорхойлсон. Хятад Орос эдийн засаг, худалдааны хэвийн хамтын ажиллагаа өрнүүлэх эрхтэй бөгөөд энэ нь хэн нэгний саад хязгаарлалтад учрах ёсгүй, Америкийн тал ганц талаасаа хориг тавихыг бид эсэргүүцнэ гэв.

12全文 2 下一页

Share this story on

Messenger Pinterest LinkedIn