Түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын бүсүүдэд хөл хөдөлгөөн ихтэй байна
2024 оны сар шинийн амралтаар Хятадын олон газрын түүх соёлын дурсгалт газар, аялал жуулчлалын бүсүүдэд хүмүүсийн хөл хөдөлгөөн маш их байж, үндэсний зэрэглэлийн гол чухал соёл, аялал жуулчлалын газрууд давхацсан тоогоор 123 сая жуулчин хүлээн аваад байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 22.8%-р нэмэгдсэн үзүүлэлт юм.
Холбогдох тоо баримтаас харахад, өнгөрсөн оныхтой харьцуулахад жуулчид соёл, аялал жуулчлалын газруудаар аялах цаг нь улам уртсаж, дундаж цаг нь 3.4 цаг байснаасаа 4.2 цаг болон нэмэгдсэн байна. Түүнчлэн муж дамжин аялах жуулчны тоо 23.5%-аас 28.5% болон нэмэгджээ.