MONGOL

“Андын номын сан” цуврал- Үй Хуа ба "Ах дүүс"

CRIPublished: 2024-01-22 09:54:28
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

“Амьдрахуй” роман нь монгол хэлээр хэвлэгдсэн Үй Хуа зохиолчийг монголчууд сайн мэднэ. Өнгөрсөн намар Улаанбаатарт очиж уншигчидтайгаа уулзаж, номын баярт оролцож байсан билээ. Нэрт зохиолчийн “Амьдрахуй”, “Зүс борооноор хадах дуун”, “Цусаа худалдсан тэмдэглэл”, “Вэн хот” зэрэг зохиолууд монгол хэлээр орчуулагдан хэвлэгдсэн байдаг.

Шинэ ном танилцуулдаг энэ цувралаараа бид Үй Хуа зохиолчийн “Ах дүүс” романыг нэрлэж байна. Зохиолч энэхүү бүтээлээ 2005 онд анх хэвлүүлжээ. Романд эхээ дагаж ирсэн Ли Гуантөү, эцгээ дагаж ирсэн Сүн Ган нэрт ах дүүсийн амьдрал хувь заяаны тухай өгүүлнэ.

Зохиолч ХХ зууны 60, 70-аад оны үе, гал ус шиг гамшиг нүүрлэсэн цагт зарим хүн мөн чанараа алдсан тухай, эрх мэдлийн ялзралын тухай, нээлттэй байдлын эхэн үе, ард түмэн үнэт зүйлсийн төөрөгдөлд орж байсан тухай, тэр дунд гарсан нийгмийн гажуудал, зовлон зүдүүрийн тухай өгүүлсэн байдаг. Зохиолын гол баатар, нэг гэрт өссөн ах дүүс, тэдний амьдрал, хувь заяаны өөр өөр харгуй, зан чанарын ялгаа нь уншигчийг соронздон хөтөлж “Ах дүүс” романыг илүү сонирхолтой болгожээ. Цаг үеийн тусгал зохиолчийн сэтгэлд тамгалагдаж үлдсэн нь зохиолоос харагддаг гэж судлаач өгүүлсэн нь бий. Бээжингийн их сургуулийн профессор Жан И-Ү “Ах дүүс” роман бол Үй Хуагийн 1990-ээд оны үеийн зохиолуудын хэв шинж давтагдсан бүтээл, “Амьдрахуй”-д мэдрэгддэг гашуун дурсамжаа мартах тамир тэнхээ харагдаагүй гэжээ.

“Ах дүүс” роман 2008 онд Францын гадаад романд олгодог “Олон улсын элч” шагнал, 2022 онд Ясная Полянагийн нэрэмжит шагнал хүртсэн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn