MONGOL

“Бүс ба зам” санаачилга дахь Монгол улсын оролцоо

criPublished: 2024-01-18 08:55:23
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

-“Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридор”-ын хэрэгжилтийн тухайд-

Сүүлийнжилүүдэд дэлхийн геополитикийн хүчтэйөөрчлөлтүүд явагдаж үүнийг дагаад манайхөрш хоёр орны гео-эдийн засгийн бодлогодөөрчлөлт ажиглагдах болсон. Үүний нэгтод жишээ нь ОХУ 2014 оноос хойш, ялангуяаУкрайны дайнтай холбоотойгоор АНУ болонөрнөдийн улс орнуудын эдийн засгийнхоригт орж, Европ руу экспорт хийхэдхүндрэл учирснаас эхлэн Зүүн Хойд Ази,Ази Номхон далайн бүсэд эдийн засгийнидэвхтэй үйл ажиллагаа явуулах болсонявдал юм. ОХУ, БНХАУ-ын хоорондох эдийнзасгийн хамтын ажиллагаа өргөжиж,хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилдөсөн нэмэгдэж ойрын ирээдүйд хоёр орныхудалдаа 200 орчим тэрбум долларт хүрэхтөлөвтэй байна.

Узбекистанынийслэл Ташкент хотноо болсон Монгол,Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийнгурван талт уулзалтаар гурван улсыгхолбосон “Эдийн засгийн коридор”байгуулах хөтөлбөрийг баталсан ньдалайд гарцгүй Монгол орны хувьд эдийнзасгаа өсгөх боломж болсон гэж болно.Хойд хөрш ч “Бүс ба зам” санаачилгыгхөгжлийн боломж хэмээн Алс Дорнод,Сибирийн нутгаа хөгжүүлж, томоохонбайгалийн нөөц бүхий ордуудыг дагасандэд бүтцийн бүтээн байгуулалтадХятадуудтай хамтран ажиллаж, хөрөнгөоруулалт татах сонирхолтойгоо илэрхийлсэнбодит бүтээн байгуулалтуудыг хийжэхэлсэн.

Дэлхийнгеополитик, гео-эдийн засгийн өөрчлөлтөөсгадна сүүлийн жилүүдэд Ковид-19 цартахлын нөлөөнөөс үүдэн Ази-Европ хооронддалайн тээврээс илүүтэйгээр хуурайзамаар транзитаар тээвэрлэх ачаа барааныхэмжээ огцом өсөх хандлагатай байна.БНХАУ “Бүс ба зам” санаачилгын хүрээндАзи, Европ, Африкийг дэд бүтцээр холбож,“Торгоны зам”-ын дагуух бүс нутагтүйлдвэрлэл, үйлчилгээ, худалдаа, тээврийнсүлжээний хөрөнгө оруулалтын хэмжээгтогтвортой өсгөж байна. Гадаад худалдааныөсөлтийг дагаад тээврийн эрэлт хэрэгцээулам эрчимжсэн. Үүнтэй холбогдууланбүс нутгийн хэмжээнд тээврийн урсгалыгсайжруулах дэд бүтцийн төрөл бүрийнтөслийн бүтээн байгуулалт өрнөж байна.

МонголУлсын хувьд өмнөд хөрштэйгөө бүх талынстратеги түншлэлийн харилцаа гүнзгийрчбайгаа хэдий ч хоёр улсын эдийн засагхудалдааны хамтын ажиллагаанд шуудхамаарах дэд бүтэц тааруу байгаа ньхамтын ажиллагааг бэхжүүлэхэд сорилтбэрхшээл болсоор ирсэн. Өөрөөр хэлбэлзам тээвэр дэд бүтэц муу, ложистикийнүйлчилгээний өртөг хэт өндөр зэрэг ньхөгжлийн замд хамгийн том тушаа болжбайна. Энэ нь олон жилийн туршид манайулсын хил орчмын нутгийн хөгжил, дэдбүтцийн хөгжлийн бодлого, худалдаагхөнгөвчлөх хөтөлбөр, арга хэмжээгнэгдсэн бодлогоор хангаагүйн улмаасгааль, боомтуудын ашиглалт харилцанадилгүй байдалд хүрч, экспортлох боломжитхэмжээнд сөргөөр нөлөөлөөд байгаа юм.Иймд боомтуудыг өргөтгөн шинэчлэхзайлшгүй шаардлага үүссэн.

Асуудлыгшийдвэрлэхийн тулд Монгол Улсын Засгийнгазраас “Алсын хараа 2050” бодлогынбаримт бичиг боловсруулж, энэ хүрээндШинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэн,дотооддоо дэд бүтэц, тэр дундаа төмөрзамын сүлжээг өргөжүүлэх, улсын эдийнзасгийн өсөлтийг хангах, зам, тээвэр,ложистикийн сүлжээ, олон улс, бүс нутагтдамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэхзорилт дэвшүүлээд явж буй. Үүнд төмөрзамын дэд бүтэцтэй холбогдсон хилийнбоомтын тоог долоо болгох, төмөр замынбүтээн байгуулалтыг 2030 он гэхэд одообайгаагаас хоёр дахин нэмэгдүүлж 4680 кмхүргэх зэрэг боомтын сэргээн босголтынажлуудыг төлөвлөн, хэрэгжүүлж байна.

Төрөөстөмөр замын талаар баримтлах бодлогынбаримт бичигтээ ч бид гадаад худалдаа,хамтын ажиллагаагаа өргөжүүлж, уулуурхайн бүтээгдэхүүнийг ОХУ-д болонгуравдагч орнуудад тус улсын Алс Дорнодынбоомтуудыг ашиглан экспортлох боломжбий болгохыг эрмэлзэх гэж тодорхойзаасан байдаг. Энэ нь манай засгийнгазар Хятад, Монгол, Оросын эдийн засгийнкоридор нь “далайд гарцгүй түгжигдмэл”байдлыг даван туулах боломжит арга юм.Мөн өөрийн улсын хөгжлийн төлөвлөгөөтэйч харилцан уялдуулах боломжтой гэж харжбайгаагийн илрэл гэж болно.

МонголУлс “Талын зам” хөтөлбөртөө 50 тэрбумам долларын дэд бүтцийн хөрөнгө оруулалторуулж, эрчим хүч, цахилгаан холбоо, уулуурхай болон аялал жуулчлалын салбарынхөгжлийг түргэтгэж, зам, тээврийн дэдбүтцийг барьж, сайжруулах төлөвлөгөөтавьсан. Зам харилцааг сайжруулснааргадаад худалдааны шинэ гарц, маршруттайболно. Энэ нь зөвхөн тогтвортой бараанийлүүлэлт бий болгох төдийгүй, бүснутгийн хүн, эд бараа, хөрөнгө мөнгөнийурсгалыг чөлөөтэй болгох ашиг тустай.Цаашлаад коридор дагуух бүс нутгийнзах зээлийг өргөтгөх, гадаад худалдаа,бараа эргэлтийг нэмэгдүүлэх, дэд бүтцийнхөрөнгө оруулалтыг өргөжүүлэх зэрэгэдийн засгийн томоохон үр ашиг авчрахнайдлагатай.

МонголУлсын эдийн засаг уул уурхайгаас хэтхамааралтай байсаар ирэв. Хамгийнсүүлийн үеийн буюу 2023 оны байдлаарМонгол Улсын уул уурхайн салбар дотоодыннийт бүтээгдэхүүний 25 хувь, аж үйлдвэрийнсалбарын 67 хувь, экспортын бүтээгдэхүүний93 хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын76 хувь, улсын төсвийн орлогын гуравгаруй хувийг дангаараа бүрдүүлж байна[1]. Тиймээс манай улс “Бүс ба зам”-ынтөслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийнзасгийг олон талт болгоход түлхүүанхаарч, эдийн засгийг солонгоруулахчиглэлд хүчтэй ажиллаж чадвал ганцсалбарт хэт түшиглэх эрсдэлийг бууруулах,эдийн засгийн шинэ боломжийг бий болгохач холбогдолтой юм.

ТүүнчлэнМонгол Улсын Засгийн газар цахилгаанэрчим хүчний хомсдол, хоёр хөршөөсөөэрчим хүчний хараат байдлаа бууруулахболомжит шийдлийг яаралтай олохшаардлагатай. Энэ зорилгоор дотоод нөөцболомжоо бүрэн ашиглахаас гадна “Бүсба зам” санаачилгыг бас нэгэн боломжболгон ашиглах нь зүйтэй юм. Учир ньХятад улс өнгөрсөн 10 жилийн хугацаанд“Бүс ба зам”-ын хүрээнд ногоон экохөгжилд ихээхэн анхаарсан. Ирэх жилүүдэдбайгальд ээлтэй, ногоон хөгжилд чиглэсэнторгоны замын бүтээн байгуулалтыгтогтвортой хөгжлийн бодлоготой уялдууланажиллана. Тодорхой хэлбэл нарны, усанболон салхин цахилгаан станц зэрэгсэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагаанданхаарна гэдгээ илэрхийлсэн. ТэгвэлМонгол Улс сэргээгдэх эрчим хүчний асарих нөөцтэй. Манай орны зөвхөн нар болонсалхинаас авч чадах цахилгаан эрчимхүчний хэмжээ жил бүр 15 мянган тераваттцаг (TWh), энэ нь 18 сая тонн нүүрс шатаахтайтэнцэх[2], мөн салхи болон нарны эрчимхүчний цахилгааны хүчин чадлыг нийлүүлбэл2,600 гегаватт буюу манай улсын эрчимхүчний нийт хэрэглээг (2018 онд багцаагаар1.2 гегаватт байсан ) хангах чадвартайаж [3]. Тиймээс бид ногоон хөгжлийнбизнесийн орчныг сайжруулж, хөрөнгөоруулагчдыг татаж, сэргээгдэх эрчимхүчний байгалийн давуу тал, нөөцболомжуудаа “Бүс ба зам”-ын ногоонхөгжлийн зорилттой нягт уялдуулаххэрэгтэй. Хэрэв Хятад улстай цэвэр эрчимхүчний төсөл дээр хамтарч ажиллавалманай эрчим хүчний дэд бүтэц сайжрах,цаашлаад бүс нутгийн эрчим хүчнийаюулгүй байдлыг хангахад ч хувь нэмэроруулах боломжтой.

Нэгсайн мэдээ нь 2023 оны 10 сарын “Бүс базам” олон улсын хамтын ажиллагааны 3дахь удаагийн чуулганаар Монгол УлсынЭдийн засаг, хөгжлийн яам болон БНХАУ-ынҮндэсний хөгжил, шинэтгэлийн хороохоорондын “Нүүрстөрөгч багатай ногоонхөгжлийн хамтын ажиллагааны тухайхарилцан ойлголцлын санамж бичиг”-тгарын үсэг зурж, энэ хүрээнд Эрдэнэбүрэнгийнусан цахилгаан станц барих төслийнтусгайлсан зээлийн хэлэлцээрийгбайгуулсан. Өөрөөр хэлбэл Эрдэнэбүрэнгийнусан цахилгаан станцын төсөл хэрэгжихэхлэл нь тавигдсан юм.

Гурванулсын хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлэхээртохирсон 32 төслийн ихэнх нь буюу 13 ньтээвэр, боомтын үйл ажиллагаатайхолбоотой байна. Энэ нь бид цаашид хоёрхөршөө холбох төдийгүй тив дамнасанавтозам, төмөр зам, газын хоолой, эрчимхүч, харилцаа холбооны чиглэлээр холбохдэд бүтэц дээр, боомтын холболтууд дээрилүү төвлөрч ажиллана гэсэн үг.

Гурвантал хэлэлцээд 32 төслөөс гурван төслийгэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон.Үүний нэг нь “Төмөр замын төв коридорыгшинэчлэн хөгжүүлэх, хос зам барих,цахилгаанжуулах эдийн засгийн үндэслэлийгсудлах” байв. Өнөөдрийн байдлаар 2030 онхүртэлх техникийн шинэчлэл, хөгжлийнхөтөлбөрийг боловсруулан баталсан чхэрэгжиж эхлээгүй байна.

Хэрэгжүүлэхээртохиролцсон хоёр дахь бүтээн байгуулалтбол Азийн авто замын сүлжээний АН-3чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэдидэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдныавто зам барих эдийн засгийн үндэслэлийгсудлах байв. Тус төслийн АН-3 чиглэлийнхэсэг болох Улаанбаатар - Дархан чиглэлийн204,11 км автозамыг дөрвөн эгнээ болгонөргөтгөх, шинэчлэх ажил 2019 онд АХБ-ийзээлээр эхлүүлсэн бөгөөд 2024 оны дуусгахаартөлөвлөжээ. Цаашлаад Дархан - Алтанбулагчиглэлийн 113 км, Улаанбаатар - Замын-Үүдчиглэлийн 718 км авто замыг Дарханы замтайадил болгох ажил хүлээгдэж байна. Зөвхөнавтозам төдийгүй хилийн шалган нэвтрүүлэххүчин чадлыг сайжруулах шаардлагатай.Энэ төсөл ч хэрэгжиж эхлээгүй байна.

Гуравдахь гол төслийн ажил бол Монгол, Оросынцахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэдХятадын аж ахуйн нэгжүүд оролцохсонирхолтой байгаа ч энэ талаар мэдээлэлбага байна.

32төслийн хүрээнд хамрагдахгүй ч 2018 оноосхойш идэвхтэй яригдаж байгаа гурванулсын хамтарсан төсөл бол Сибирийн хүч2 буюу Оросоос Монголын нутаг дэвсгэрээрдамжуулан Хятадад хүргэх байгалийнхийн хоолойн төсөл.

Сибирийнхүч 2 хийн хоолой бүтээн байгуулалтаасгурван улс тус бүртээ өөр өөр үр дүнгхүлээж байгаа. Оросын талын стратегийнзорилго нь Хятад улсыг өөрийнхөө эрчимхүчний экспортын хамгийн чухал хийгээдурт хугацааны худалдан авагч болгох.Монгол Улсын хувьд хил дамнаж, дамжинөнгөрүүлэх тээвэр хийх замаар оролцонтомоохон эдийн засгийн хөгжлөөс хоцрохгүйбайх. Нөгөө талд дэлхийн эдийн засагтөөрийн хөтөлбөр төлөвлөгөөтэй оролцожбуй Хятад улс байна.

Эрчимхүчний салбарын судлаачид Хятад улсадногоон эрчим хүч, сэргээгдэх эрчимхүчний нөөц тасралтгүй өсөж байгаагБээжингийн зүгээс гурван улсын энэхүүтом төсөлд хугацаа татаж, хойш тавьжбайгаа гол шалтгаан болов уу гэж таамаглажбайна [4]. Ямартаа ч Хятад, Орос хоёр талтус хийн хоолойн бүтээн байгуулалтынталаар олон жил ярьж байгаа ч үнэ тохирох,өртөг мөнгө зэрэг чухал асуудал дээрөнөөг хүртэл нэгдсэн байр сууринд хүрччадаагүй байсаар байна.

2023оны 5 сард Рейтерс агентлагийн мэдээлснээрХятад улсын засгийн газар “Сибирийнхүч 2” байгалийн хийн хоолой барихтөслөөс татгалзсаныг “Хятад улсТуркменистанаас хий татан авах сонголтыгилүүд үзэж байгаа. Үнийн хувьд өндөрболовч Хятадын хувьд Туркменистаныгилүү ашигтай маршрут гэж үзэх болов”гэсэн мэдээ гарав. Мөн “Бүс ба зам”олон улсын хамтын ажиллагааны 3 дахьудаагийн дээд хэмжээний уулзалтаарХятадын тал тус хоолойн талаар нэг ч үгдуугарсангүй. Ямар нэгэн баримт бичиг,гэрээнд гарын үсэг зурсангүй. Энэ ньХятад улсын зүгээс Оросоос Монголыннутгаар дамжуулан байгалийн хий татанавах төслийг ямартаа ч ойрын үедсонирхохгүй байгааг харуулж байна. ГэвчОХУ-ын ерөнхийлөгч Путин “хийн хоолойнбарилгын ажлыг 2024 он гэхэд эхлүүлж, 2029онд дуусгана” гэсэн төлөвлөгөөтэйбайна гэж мэдэгджээ.

Монгол,Хятад хоёр улсын худалдааны хэмжээсүүлийн жилүүдэд нэмэгдэж байна. 2015 ондМонгол Улс Хятадад 3,9 сая ам долларынбараа экспорлосон нь манай улсынэкспортын 89 хувийг эзэлжээ. Экспортын80 илүү хувийг нүүрс, төмөр, төмрийнхүдэр, түүхий нефть байв. Тэгвэл 2021 ондбид Хятадад зэс (2.9 тэрбум амд доллар),нүүрс (2.4 тэрбум ам доллар), төмрийн хүдэр(948 сая ам доллар) зэрэг үндсэн түүхийэд бүхий 7,6 тэрбум ам долларын бүтээгдэхүүнэкспортолж, эргүүлээд 2,5 ам долларыначааны машин (202 сая ам доллар), чиргүүл(196 сая ам доллар), цахилгаан бараа (126сая ам доллар) [5] импортлон оруулжээ.Ийнхүү сүүлийн 7 жилийн хугацаанд буюубид гурван улсын эдийн засгийн коридорынтөслүүдийг эхлүүлснээс хойш МонголУлсын Хятад руу экспортолсон барааныбүтээгдэхүүний хэмжээ ихээхэн өссөн чэкспортын барааны төрөл өөрчлөгдсөнгүй.

Өөрөөрхэлбэл хоёр талын бараа бүтээгдэхүүн,худалдааны хэмжээ өсч буйг талуудынхамтын ажиллагааны хүрээ тэлсэнтэйхолбохоос бус харин “Бүс ба зам” эсвэлгурван талын эдийн засгийн коридорынбүтээн байгуулалттай шууд хамаарууландүгнэхэд хангалттай үндэслэл бага байнагэж дүгнэж байна. Харин сүүлийн жилүүдэдманай засгийн газраас боомтын сэргэлтийнхүрээнд дорвитой бүтээн байгуулалтхийж дэд бүтцийн холбоосыг хийж байгаань цаашид гурван улсын эдийн засгийнкоридорын ач холбогдол, үүргийг илүүтэйгаргаж, тээвэрлэлтийн үр ашгийгнэмэгдүүлж, бидний транзит улс болохмөрөөдөлд томоохон алхам болно гэж үзэжбайна.

Ашигласанэх сурвалж

[1]WTO, Trade Policy review, 2021-01-20, https://cdn.greensoft.mn

[2]IRENA, Mongolia’s vast renewable energy resources can powersustainable development, 2016-03-21, https://www.irena.org

[3]Unlocking Mongolia’s Rich Renewable energy potential, ADB,2020-06-02, https://www.adb.org

[4]The Mongolia-China-Russia Trilateral after the Belt and Road Forum,2023-10-31, https://thediplomat.com

[5]China/Mongolia, 2023-10,https://oec.world/en/profile/bilateral-country/chn/partner/mng

Боловсролын ухааны доктор (Ph.D), Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн багш, “Нэг бүс нэг зам” Хамтын хөгжил судалгааны Төвийн хятад судлаач Т.ЧУЛУУН-ЭРДЭНЭ

Эхсурвалж: “Зууны мэдээ” сонин https://www.polit.mn

Share this story on

Messenger Pinterest LinkedIn