MONGOL

Ва-Ри төмөр замын тээвэрлэлт 100 сая тонн давлаа

CRIPublished: 2024-01-02 10:21:05
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

2023 оны 12-р сарын 30-ны 18 цагийн байдлаар, Хятадын баруун нутгийн нүүрсийг зүүн нутагт хүргэдэг Ва-Ри чиглэлийн төмөр замаар 100 сая 81 мянган тонн нүүрс тээвэрлэж, жилийн тээвэрлэлт нь 100 сая тонноос давжээ. Хүнд даацын энэ төмөр зам ашиглалтад орсноос хойш нийт 505 сая тонн ачаа тээвэрлээд байна.

Ва-Ри чиглэлийн төмөр зам баруун талын Шаньши мужийн Люйлян хотын Ва Тан суурингаас зүүн нутгийн Шаньдүн мужийн Рижао боомт хүрдэг. Зам дагуу Шаньши, Хэнань, Шаньдүн гурван мужаар дайрч, Бээжин-Гуанжөү, Бээжин-Хонконг, Бээжин-Шанхай зэрэг долоон төмөр замын шугам, Бээжин-Ханжөүгийн их татмал гол, Шар тэнгисийг холбосон төмөр замтай залгалддаг. 2014 оны сүүлчээр ашиглалтад орсон энэ төмөр зам нэг тэнхлэгтээ 30 тонн даацтай Хятадын анхны хүнд даацын төмөр зам юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn