MONGOL

Үүдээ нээж, өөрчлөлт хийсэн 45 жил ба аугаа амжилт

CRIPublished: 2023-12-20 11:21:26
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

12-р сарын 18. Энэ өдөр бол Хятадын түүхэнд онцгой тэмдэглэлт өдөр юм. Хятад улс өөрчлөлт хийж, гадаадад нээлттэй байлгах бодлого хэрэгжүүлэх шийдвэр гаргасан ХКН-ын 11 дэх удаагийн сонгуулиар сонгогдсон Төв хорооны 3-р бүгд хурал 1978 оны энэ өдөр хуралдаж эхэлжээ. Тиймээс энэ 2023 оны энэ өдөр бол Хятад улс үүдээ нээж, өөрчлөлт хийсний 45 жилийн ой юм.

1978 он бол Хятад улсын хувьд ер бусын жил байв. Хятадын Аньхүй мужийн Фэн Ян сяны Шяо Ган тосгоны тариачид газрыг өрхүүдэд гэрээгээр хуваарилах туршилт зориглон хийж, энэ туршилтын үр дүнд идэх хоолгүй байсан тариачид элбэг ургац авч байжээ. Ингэж анх Хятад улс төлөвлөгөөт эдийг засгаас зах зээлд шилжих эхлэл тавьсан юм. Тэр цагаас хойш Хятад улс эдийн засгаа хөгжүүлэх томоохон стратеги хэрэгжүүлж иржээ.

Дотоодын нийт бүтээгдэхүүн 1978 онд 367 тэрбум 870 сая юань байв. Харин өдгөө Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 2022 онд 121 их наяд юань хүрч, дэлхийн хоёр дахь том эдийн засаг болж хөгжсөн юм.

Асар том энэ алхам, энэ амжилт нь Хятадын үе үеийн удирдагчид, Хятадын үндэстнүүдийн хамтын хичээл зүтгэлийн үр шим юм. Онцолж дурдахад, 2012 онд хуралдсан ХКН-ын 18-р хурлаас хойш, Ши Жиньпин даргын удирдлага дор Хятадын эдийн засгийн бодлого тооноос чанарт шилжиж, эдийн засгийн чанарт анхаарал хандуулах болсон юм. Дээд шинэ технологи хөгжүүлэх, байгальд ээлтэй, чансаатай хөгжлийн шинэ үе шатанд орохын чухлыг анхаарсан. Мөн давуу байдлаа хөгжүүлж дутагдалтай, хүрэлцэхгүй талаа нөхөж хөгжлийн бат бэх суурь тавьж байгаа юм.

Хятад улс аж үйлдвэрийн 41 том төрөл, 207 дунд төрөл, 666 жижиг төрлийг бүгдийг нь хөгжүүлсэн дэлхийн цорын ганц улс болж байна. НҮБ-аас гаргасан тоо баримтаас харвал, дэлхийн аж үйлдвэр жилд 2-4 хувийн хурдтай хөгжиж байна. Харин Хятадын аж үйлдвэр 6.7 хувийн өсөлттэй байж, дэлхийд тэргүүлж байгаа юм. Цаашдаа аж үйлдвэр цахимжиж, ухаалаг технологийн түвшин нэмэгдсэнээр аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд баттай суурь тавьж өглөө.

2022 онд шинээр нэмэгдсэн нарны эрчим хүчний суурилагдсан хүчин чадал 87 Гигабатт болж, 9 жил дараалан дэлхийд тэргүүллээ. Дэлхийн салхины эрчим хүчний 60 хувийг Хятад улс дангаараа гаргаж байна. Хятадын хурдны төмөр зам 40 мянган км давж, бусад улсуудын төмөр замын уртыг нийлүүлснээс арав дахин урт болсон.

Интернет сүлжээ Хятадад асар өргөн хөгжиж, гар утсаар тооцоо хийх талаар дэлхийд тэргүүлж байна.

Хятад улсын дарга Ши Жиньпин энэ 9 сарын 20-нд Жэжян мужид ажиллаж И У олон улсын худалдааны төвийн үйл ажиллагаатай танилцав. Дэлхийд хамгийн томд тооцогдох жижиглэнгийн барааны энэ зах Хятад ба Дэлхийн гадаад худалдаа, эдийн засгийн чиг хандлагыг харуулах цонх болсон байдаг. Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 45 жилий турш И У хотын бизнес эрхлэгчид гудмаар“гахай”чирдэг байснаа больж, замын хажууд бараагаа дэлгэдэг болсон. Тэдний наймаа хөгжиж, дараа нь тэд дэлхий дахинтай бинзнес хийдэг болж, төдөлгүй И У дэлхийн "хайпермаркет" болж чадсан юм. И У худалдааны төвд 26 том төрлийн 2 сая гаруй төрлийн бараа худалдаж, таван тивийн наймаачид хөлхөлдөж байдаг газар болжээ. Энэ жижигхэн хот Хятадын 2 сая гаруй үйлдвэр, 32 сая ажлын байртай шууд холбогдох болжээ.

Хятад-Европ чиглэлд довтолгох галт тэрэг Европын 25 улсын 200 гаруй хотоор дайрч, Хятад улс далайн торгоны замаар 43 улсын 100 гаруй усан боомттой холбогдож, 140 гаруй оронтой худалдааны гол түнш болсон юм. Хэрэглээний экспорт, импортын үзэсгэлэн худалдаа, үйлчилгээний экспо, Гуанжөүгийн үзэсгэлэн худалдааг Хятад улс зохион байгуулж үүд хаалгаа гадаадад улам нээлттэй болгож байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn