Улс орнууд Хятадад хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхийг дэмжиж байна
12-р сарын 1-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь ээлжит хэвлэлийн бага хурал хийлээ. Сэтгүүлч: Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага саяхан тайлан нийтэлж, энэ он болон ирэх оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг дээшлүүлж, энэ онд Хятадын эдийн засаг 5.2 хувиар өсөх бөгөөд Ази Номхон далайн болон дэлхийн эдийн засгийн өсөлтийн гол хөдөлгөгч хүч хэвээр байх болно гэж үзэж байна. Энэ тухай Хятадын тал ямар байр суурьтай байна вэ?
Ван Вэньбинь хэлэхдээ, Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагаас гадна ОУВС энэ оны Хятадын эдийн засгийн өсөлтийн таамаглалыг 5.4 хувьд хүргэсэн. JPMorgan Chase, Goldman Sachs, Citigroup, UBS, Deutsche Bank, ANZ зэрэг олон санхүүгийн байгууллагууд мөн энэ онд Хятадын эдийн засгийн өсөлтийг 5%-5.5% хүртэл өсгөсөн байна. Хятад улс дэлхийн эдийн засгийн өсөлтийн хамгийн том хөдөлгүүр хүч бөгөөд энэ онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн гуравны нэг хувийг бүрдүүлнэ гэж талууд нийтдээ үзэж байна.
11-р сард болсон Хятадын 6 дахь удаагийн олон улсын импортын экспогийн гэрээ тохиролцсон хэмжээ 78 тэрбум 410 сая ам доллар болж, өмнөх экспогоос 6.7 хувиар нэмэгджээ. Хоёр дахь удаагийн дэлхийн дижитал худалдааны экспогийн хөрөнгө оруулалтын төслийн гэрээний хэмжээ 155 тэрбум 850 сая юаньд хүрч, өмнөх экспогоос 316.7 хувиар нэмэгдсэн байна. Бид дэлхийн улс орнуудын бизнесийн салбарын анд нөхдөө Хятадад хөрөнгө оруулалтаа өргөжүүлж, Хятадын өндөр чанартай хөгжил, дээд түвшний нээлтийн шинэ боломжуудыг хуваалцахыг урьж байна гэж Ван Вэньбинь хэлжээ.