Араб, Исламын орнуудын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан төлөөлөгчид БНХАУ-д айлчилж байна
11-р сарын 21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргаллаа. Эх сурвалжаас үзвэл, өчигдөр Арабын болон Исламын орнуудын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан төлөөлөгчид Хятадад айлчилсан байна. Айлчлалын үр дүнгүүдийг танилцуулж болох уу? хэмээн сурвалжлагч асуув.
Мао Нин танилцуулахдаа, 11-р сарын 20-нд Саудын Арабын ГХЯ-ны сайд Фейсал тэргүүтэй Араб, Исламын орнуудын Гадаад хэргийн сайд нарын хамтарсан төлөөлөгчид Хятадад айлчилж, Йордан, Египет, Палестин, Индонез зэрэг улсын Гадаад хэргийн сайд нар болон Исламын хамтын ажиллагааны байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга нарын зэрэг хүмүүс Айлчлалд оролцлоо гэв.
Мао Нин танилцуулахдаа, Хятад улсын орлогч дарга Хань Жэн, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И нар төлөөлөгчидтэй тус тус уулзаж, хэлэлцээ хийсэн. Араб-Исламын орнуудын хамтарсан тусгай дээд хэмжээний уулзалтын энх тайвны төлөөх хүчин чармайлт болон шударга ёсны төлөөх дуу хоолойг Хятад улс өндрөөр үнэлж, дээд хэмжээний уулзалтын Сайд нарын хамтарсан комисс илүү их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж байна. Төлөөлөгчид Хятад улсыг олон улсын эедүүлэгийн анхны зогсоол болгосон нь Хятад улсад маш их итгэн найдаж байгааг харуулж, хоёр тал харилцан ойлголцож, харилцан дэмжиж ирсэн шилдэг сайн уламжлалыг харуулсан байна гэжээ.