Ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих анхны экспо болно
Хятадын олон улсын ханган нийлүүлэлтийн сүлжээг дэмжих анхны экспо энэ сарын 28-аас 12-р сарын 2-ны хооронд Бээжинд зохиогдоно. Хятадын Олон улсын худалдааг дэмжих нийгэмлэгийн албаны хүн өнөөдөр, 21-нд хийлгэсэн хэвлэлийн бага хуралд, "анхны энэ экспод ухаалаг автомашины сүлжээ, хөдөө аж ахуйн ногоон сүлжээ, цэвэр эрчим хүчний сүлжээ, дижитал технологийн сүлжээ, эрүүл амьдралын сүлжээ зэрэг таван томоохон сүлжээнд зориулсан ханган нийлүүлэлтийн үйлчилгээний павильон ажиллуулна. Үзэсгэлэнд гадаад, дотоодын 515 компани, байгууллага нэгж оролцож, өөрсдийн шинэ технологи, шинэ бүтээгдэхүүнээ танилцуулахаар байгаа бол одоогоос хоёр дахь экспод оролцохоор олон аж ахуйн нэгж урьдчилан бүртгүүлээд байна" гэжээ.