MONGOL

Хятад Америк хоорондын шууд нислэг нэмэгдлээ

CRIPublished: 2023-11-21 15:16:48
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Өнөөдөр үдийн 12 цаг 35 минутад CA817 дугаартай аяллын онгоц Бээжингийн нисэх буудлаас хөөрч Америкийн Вашингтон хотыг зорилоо. Хятад Америкийн зорчигч тээврийн тогтмол шууд нислэгийг шинээр нэмэх шийдвэр гарсны дараа Хятадын агаарын тээврийн компанийн анхны нэмэлт шинэ нислэг болж байна.

Хятад Америк хоорондын зорчигч тээврийн тогтмол шууд нислэгүүд 11 сарын 9-нөөс нэмэгдсэн. Энэ 2023/2024 оны өвөл, хаврын улиралд долоо хоногт 70 нислэг үйлдэнэ. Хоёр талын агаарын тээврийн компаниуд долоо хоног тутамд тус бүр 35 удаа хөлгөө нисгэх юм байна. Шинээр нэмсэн эхний нислэгийг Америкийн агаарын тээврийн компанийн UA889 нислэг 11 дүгээр сарын 13-ны орой Бээжингээс хөөрсөн юм.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn