Экологи хамгаалалтын ажлын үр дүнг шалгаж эхлэв
ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн шийдвэрээр Хятад улс гурав дахь удаагаа экологи хамгаалалтын ажлын үр дүнг 2023 оны 11-р сарын 21-нээс албан ёсоор хянаж шалгаж эхэллээ. Тусгай ажлын хэсэг эхлээд Фүжянь, Хэнань, Хайнань, Ганьсү, Хөхнуур зэрэг 5 мужид сарын хугацаатай ажиллаж, Ши Жиньпиний экологийн соёл иргэншлийн үзэл баримтлал, ХКН-ын Төв хороо, Төрийн зөвлөлийн экологи хамгаалалтын тухай том чухал бодлого, шийдвэрийг мужийн намын хороо, захиргаа хэрхэн хэрэгжүүлж байгаа байдал, мужийн холбогдох байгууллага нэгжүүд экологи хамгаалалтын үүрэг хариуцлагаа биелүүлж байгаа байдал зэрэгт шалгалт явуулж үнэлгээ хийх юм. Түүнчлэн энэ үеэр тусгай харилцах утас, Е-майл ажиллуулж, экологи хамгаалалтын талаар иргэдийн санал гомдлыг хүлээж авах юм байна.