Хамтын хөгжил, өнийн энх тайванд хүрэх хэлэлцүүлэг хийлээ
НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийг 11-р сард Хятад улс даргалж байна. Тухайн орон нутгийн цагаар өчигдөр /11 сарын 20-нд/ шинэ ээлжийн дарга Хятад улс Аюулгүйн зөвлөлд хамтын хөгжил, өнийн энх тайванд хүрэх тухай нээлттэй хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хятад улсаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Жан Жүн хэлэхдээ, уг хэлэлцүүлгийг Хятад улс санаачлан зохион байгуулж байна. Аюулгүй байдлын асуудлыг илүү гүнзгий өргөн талаас харж, хамтын хөгжлөөр дамжуулан энх тайванд хүрэх арга замыг эрэлхийлэхийг хүсэж байна. Хүртээмжтэй, тогтвортой хөгжилд хүрэх нь улс орны урт хугацааны энх тайванч, тогтвортой байдлыг хангах тулгуур болно гэжээ.
Тэрбээр цааш нь өгүүлэхдээ, хамтын хөгжил, хамтын аюулгүй байдалд хүрч эвтэй, найрсаг олон улсын нийгэмлэг байгуулах ёстойг уриалж байна. Хятад улс НҮБ-ын хөгжлийн хөтөлбөрийг үргэлжлүүлэн дэмжинэ. Олон улсын санхүүгийн бүтцийн шинэчлэлийг түргэтгэж, хөгжиж буй орнуудын дэлхийн засаглалд үзүүлэх дуу хоолойг нэмэгдүүлэх тухай ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерришийн уриалгыг дэмжих ёстой гэжээ.