Ногоон хөгжлийн форум хийлээ
18-нд "Бүс ба Зам" олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний гурав дахь чуулга уулзалтын хүрээнд ногоон хөгжлийн асуудлаарх дээд түвшний форум хийлээ.
"Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсэн 10 жилийн турш Хятад улс хөгжиж буй 39 улстай уур амьсгалын өөрчлөлтийн талаарх хамтын ажиллагааны 46 баримт бичигт гарын үсэг зурсан. Ингэснээр "Бүс ба Зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй улс орнууд ногоон хөгжлийн талаар өргөн нийтлэг ойлголтод хүрсэн гэж сэтгүүлч мэдээлжээ.
НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тусгай төлөөлөгч Дамилола Огунбий, "Ногоон хөгжлийн төлөө үйл хэрэг бол бидний хувьд маш чухал бөгөөд эдийн засгийн хөгжил анхнаасаа ногоон хөгжилд чиглэх ёстойг, нүүрстөрөгч багатай, нүүрстөрөгчгүй ногоон аж үйлдвэрийн хөгжилд зорих ёстойг бидэнд маш сайн мэдрүүлсэн" гэлээ.
"Бүс ба Зам" санаачилга хэрэгжсэн арван жилд ногоон хөгжлийн үзэл баримтлал аажмаар гүнзгийрч, ажил хэрэгч хамтын ажиллагаа тасралтгүй бэхэжсэн юм. Ногоон хөгжлийн асуудлаарх өндөр түвшний форумын үеэр “Бүс ба Зам” ногоон хөгжил Бээжингийн санаачилга, “Ногоон хөгжлийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн түншлэл”, “Төв Азийн бүс нутгийн ногоон технологийг хөгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр” зэрэг бичиг баримт гаргасан байна.