MONGOL

“Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалт болно

CRIPublished: 2023-09-19 20:46:07
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр, 9 дүгээр сарын 19-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, одоог хүртэлх байдлаар 110 гаруй орны төлөөлөл “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны 3-р удаагийн дээд хэмжээний уулзалтад оролцохоо мэдэгдээд байна гэв.

Мао Нин хэлэхдээ, “Бүс ба зам”-ын олон улсын хамтын ажиллагааны 3-р удаагийн дээд хэмжээний уулзалт энэ оны 10 дугаар сард Бээжинд болно. Дээд хэмжээний уулзалтын үеэр, нээлтийн ёслол, дэд бүтцийн түншлэл, ногоон хөгжил, дижитал эдийн засаг зэрэг дээд хэмжээний 3 салбар форум зохиогдоно. Түүнчлэн худалдааны саадгүй байдал, иргэд хоорондын харилцаа холбоо, зөвлөхүүдийн харилцаа солилцоо, цэвэр шударга торгоны зам, орон нутаг хоорондын хамтын ажиллагаа, далайн хамтын ажиллагаа зэрэг 6 сэдэвчилсэн форум, бизнесменүүдийн хурал зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах болно гэв.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn