ӨМ-ын гадаад худалдааны байдал
Хөххотын гаалийн газраас мэдээлснээр, 2013 онд "Бүс ба зам" санаачилгыг дэвшүүлсэн цагаас хойш энэ оны эхний найман сарыг багтаагаад, Өвөр Монголын "Бүс ба зам"-ын орнуудтай хийсэн гадаад худалдааны импорт, экспортын хэмжээ 800 тэрбум юаниас давж, 828.4 тэрбум юаньд хүрчээ. Өнгөрсөн 10 жилийн хугацаанд Өвөр Монгол "Бүс ба зам" санаачилгыг идэвхтэй хэрэгжүүлж, "Бүс ба зам"-ыг хамтран байгуулж буй улс орнуудтай худалдаагаа гүнзгийрүүлж, гадаад худалдааны зах зээл нь үргэлжлэн өргөжиж байна.
Энэ оны наймдугаар сарын байдлаар, ӨМӨЗО "Бүс ба зам"-ыг хамтран бүтээн байгуулж буй 152 оронтой худалдааны солилцоо хийсэн бөгөөд Монгол улс хоорондын импорт экспортын хэмжээ 327 тэрбум 750 сая юань, ОХУ хоорондын импорт экспортын хэмжээ 205 тэрбум 710 сая юаньд хүрсэн байна.
Бараа бүтээгдэхүүний хувьд , механик болон цахилгаан, ган, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспорт тус тус 59 тэрбум 340 сая юань, 58 тэрбум 510 сая юань, 43 тэрбум 230 сая юань болж, ӨМӨЗО-ноос “Бүс ба зам”-ын орнуудад экспортолсон үнийн дүнгийн 20.6%, 20.3%, 15%-ийг эзэлж байна. Тэдгээрийн дотроос хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг голчлон Ойрхи Дорнодын орнуудад экспортолж, гангийн бүтээгдэхүүн нь өндөр чанартай, хямд үнээрээ Зүүн өмнөд Азийн зах зээлд өргөн хэрэгцээтэй байлаа. Импортод голчлон түүхий эд, металлын хүдэр 191 тэрбум 320 сая юань, нүүрс 153 тэрбум 740 сая юань, түүхий газрын тос 13 тэрбум 150 сая юань, мод болон модон бүтээгдэхүүн 91 тэрбум 890 сая юань, үр тариа 2 тэрбум 960 сая юаньд хүрчээ.