Олон улсын хөлөг онгоцны тээврийг бүх талаар сэргээнэ
Хятадын Зам тээврийн яамны веб сайтад өнөөдөр, 9 дүгээр сарын 19-нд “Олон улсын хөлөг онгоцны тээврийг бүх талаар сэргээх ажлыг сайтар гүйцэтгэх тухай Зам тээврийн яамны тамгын газрын мэдэгдэл”-ийг нийтлэв. Уг мэдэгдэлд, Шанхай, Шэньжэний хөлөг онгоцны зогсоолын боомтын турших цэгт олон улсын хөлөг онгоцны тээврийг сэргээсэн үндэс суурь дээр холбогдох байгууллагатай зөвшилцөж, мэдэгдлийг нийтэлсэн өдрөөс эхлэн Хятад улсын хөлөг онгоцны зогсоолын дотоодын боомтуудад орж гарах олон улсын хөлөг онгоцны тээврийг мөн өдрөөс бүх талаар сэргээхээр шийдвэрлэв гэж дурджээ.
Уртнасан