Владимир Путин: Оросын эдийн засаг тогтвортой өсөж байна
Синьхуа агентлагийн мэдээ: ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр, 18-нд хэлэхдээ, Оросын эдийн засгийн өнөөгийн байдал ерөнхийдөө тогтвортой, энэ 2023 онд дотоодын нийт бүтээгдэхүүн 2.8 хувиар өсөх төлөвтэй байна гэжээ.
Ерөнхийлөгч Путин мөн өдөр 2024-2026 оны Холбооны төсвийн төсөл боловсруулах видео хурал хийж, "Оросын өнөөгийн эдийн засгийн гол үзүүлэлтүүд хүлээгдэж байснаас хамаагүй дээрдсэн. Үл хөдлөхийн хөрөнгийн оруулалт өмнөх оны мөн үеэс 12.6 хувиар өсч, хэрэглэгчдийн эрэлт нэмэгдэж, боловсруулах аж үйлдвэр хөгжиж байна" гэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, "Оросын төсвийн гүйцэтгэл ерөнхийдөө тогтвортой бөгөөд бага зэргийн алдагдалтай гарч байна. Энэ онд газрын тос, байгалийн хийн бус орлого өнгөрсөн жилтэй харьцуулахад мэдэгдэхүйц өссөн. Долоогоос наймдугаар сард газрын тос, байгалийн хийн орлого өмнөх оны төвшинд ойртсон байна. Гэхдээ Орост инфляц хурдацтай нэмэгдэж байгаа тул засгийн газар, Төв банк рублийн ханшийн уналтыг зогсоож, тогтворжуулах арга хэмжээ авах ёстой" гэж онцолжээ.