MONGOL

Палестины үндэстний эвлэрлийн асуудлыг сайшаав

CRIPublished: 2023-08-01 09:48:11
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Палестины улс төрийн бүлгүүд хуралдаж, үндэстний эв нэгдлийг сэргээж, 2007 оноос хойших улс төрийн хагарлыг эцэс болгосон явдлыг сайшааж буйгаа Египетийн ерөнхийлөгч Абдел Фаттах Аль Сиси өчигдөр /31-нд/ Шинэ Аламейн хотод хэлсэн байна. Энэ хот Египетийн хойд хэсгийн Газрын дундад тэнгисийн эрэгт байдаг юм.

Абдел Фаттах Аль Сиси, тус улсад айлчилж буй Палестины ерөнхийлөгч, Палестины үндэстний чөлөөлөх хөдөлгөөн ФАТХ-ын тэргүүн Махмуд Аббастой 31-ны өдөр уулзсан байна. Хоёр тал уржигдар /30-нд/ Египетэд хуралдсан Палестины улс төрийн бүлгүүдийн хурлын талаар зөвшилцсэн гэж Египетийн ерөнхийлөгчийн ордон мэдээлжээ. Уулзалтын үеэр Махмуд Аббас, энэ удаагийн хурал Палестины үндэстний эвлэрэлд яриа хэлцэл, харилцааны боломж олголоо гэж хэлсэн байна.

Хоёр тал бүс нутгийн ард түмний аюулгүй, тогтвортой байдал болон хөгжил дэвшлийг биелүүлэхийн тулд олон улсын хууль, хууль ёсны холбогдох шийдвэр, “Арабын энх тайвны санаачилга”-ын дагуу 1967 онд тогтоосон хилийн шугамаар үндэс болгож, Зүүн Йерусалимаар нийслэлээ зарласан, мөн бүрэн эрхт, тусгаар тогтносон Палестин улсыг байгуулах шаардлагатай хэмээн хоёр тал онцолжээ.

Уртнасан

Share this story on

Messenger Pinterest LinkedIn