Бээжинд гурав хоног бороошлоо
Бээжинд 29-ний шөнө орж эхэлсэн бороо, ялангуяа хотын баруун өмнөд хэсгээр хүчтэй аадар буув. Өчигдрийн 18 цагийн байдлаар, усархаг бороо 46 цаг орж, их хэмжээний хур тунадас хуримтлагдаж, түр зуурын хүчтэй аадар бороо ч мөн орсон байна. Бээжингийн үерийн аюулаас урьдчилан сэргийлэх газраас ууланд гарахгүй, усанд сэлэхгүй, голын эрэгт очихгүй байх, гадагш гарах хөдөлгөөнөө хумих зэрэг сэрэмжлүүлэг олон давтамжтай өгч байна.
Өчигдөр орой нийтэлсэн хамгийн сүүлийн үеийн мэдээнд 31-ний өдрийн 20 цагийн байдлаар, Бээжингийн 52384 хүнийг үер усны аюулаас хамгаалахын тулд шилжүүлж, уулархаг газрын 107 зам, уулын 301 сувгийг түр хаажээ. Мөн 4069 барилгын ажлыг түр зогсоож, хотын бүх байгалийн үзэсгэлэнт газрууд, хөдөө тосгоны орон сууцны байшинг хаагаад байна.
Одоогоор, нисэх онгоцны буудалд нөлөөлөх цаг агаарын нөхцөл аажмаар суларч байна.