MONGOL

Хятад улсын юаний зээл 15.73 их наяд юаниар нэмэгджээ

CRIPublished: 2023-07-12 10:08:42
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Хятадын Ардын банкнаас энэ сарын 11-ний өдөр гаргасан санхүүгийн статистик мэдээнээс үзвэл, Хятад улсын юанийн зээл оны эхний хагаст 15.73 их наяд юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 2.02 их наяд юаниар нэмэгдсэн байна.

Оны эхний хагаст Хятад улсын өрхийн зээл 2.8 их наяд юаниар нэмэгджээ. Мөн аж ахуйн нэгж байгууллагад олгосон зээл 12.81 их наяд юаниар өссөнөөс дунд болон урт хугацааны зээл 9.71 их наяд юаниар нэмэгдсэн байна. Зургадугаар сард юаний зээл 3.05 их наяд юаниар нэмэгдсэн өнгөрсөн оны мөн үеийнхээс 229.6 тэрбум юаниар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Үүнээс гадна, оны эхний хагаст Хятад улсын юаний хадгаламж 20.1 их наяд юаниар нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1.3 их наяд юаниар нэмэгдсэн гэсэн үг. Үүний дотор, иргэдийн хадгаламж 11.91 их наяд юаниар өссөн байна.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn