Экологийн соёлын форум амжилттай болов
Гүй-Ян хотын Экологийн соёл иргэншлийн 2023 оны олон улсын форум энэ сарын 9-ний үдээс хойш өндөрлөв. Энэхүү форумд дэлхийн 42 улс орон болон бүс нутгийн 3200 гаруй төлөөлөгч оролцож, оролцогч талууд дөрвөн чиглэлээр 14 нийтлэг ойлголтод хүрч, судалгааны олон үр дүн гаргаж, ногоон хөгжлийн чиглэлээр олон хамтын ажиллагааг ахиулсан байна.
Форумаас "Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн цэнхэр ном (2023)", "Дэлхийн экологийн соёл иргэншлийн зөвлөхүүдийн дээд хэмжээний чуулга уулзалтын лавлах тайлан" зэрэг судалгааны олон үр дүн гаргав. Форумын үеэр, “Олон улсын байгаль хамгаалах холбооны /IUCN/ ногоон жагсаалт”-ад орсон БНХАУ-ын 13 дархан цаазат газарт Олон улсын байгаль хамгаалах холбооноос /IUCN/ батламж гардуулах ёслол хийсэн байна.
Түүнчлэн форумын үеэр Гүйжөү муж шинэ үйлдвэржилт, шинэ хотжилт, хөдөө аж ахуйн шинэчлэл болон аялал жуулчлалын үйлдвэрлэл зэрэг төслүүдийг хамарсан 220 ногоон аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын төслийг нийтэлсэн байна. Үүний дотор орчин үеийн эрчим хүч, шинэ эрчим хүчний авто машин болон аккумляторын материал, соёлын аялал жуулчлал болон бусад салбарыг хамарсан стратегийн хамтын ажиллагааны 2 гэрээ болон аж үйлдвэрийн хөрөнгө оруулалтын 12 төсөлд гарын үсэг зурж, форумын үеэр 12 тэрбум 236 сая юанийн гэрээ байгуулсан байна.