ШХАБ "цаг үеийн асуултад" хариулт өгч чадлаа
7-р сарын 4-нд Иран улс албан ёсоор Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элссэнээр гишүүн орнуудын тоо 9 болж нэмэгдэв. Нээлттэй, хүртээмжтэй "том гэр бүл"-ийг бий болгож, аюулгүй байдал, хөгжил, хамтын ажиллагаанд анхаарлаа хандуулдаг тус байгууллага нь Ази, Европ, цаашлаад дэлхийн энх тайван, тогтвортой байдалд улам эерэг энергийг авчирсаар байна.
Мөн өдөр Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжинд болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 23-р хуралд видео хэлбэрээр оролцож, чухал үг хэлсэн байна. ШХАБ-ын цаашдын хөгжлийн тухайд Ши Жиньпин, дэлхийн аюулгүй байдлын санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга, дэлхийн соёл иргэншлийн санаачилгад нэгтгэх таван санал дэвшүүллээ. Эдгээр саналууд нь өнгөрсөн онд ШХАБ-ын Самаркандын дээд хэмжээний уулзалтын үеэр Хятадын талын тавьсан саналыг цаашид гүнзгийрүүлж, ШХАБ-ын тогтвортой хөгжилд тодорхой замын зураг төлөвлөгөөг зураглалаа.
Шанхайн хамтын ажиллагааны байгууллага байгуулагдсанаас хойших 20 жилийн хугацаанд "Шанхайн үзэл санаа" удирдлага дор адил бус бүс нутгийн, өөр өөр соёл иргэншил, уламжлал, хөгжлийн өөр өөр загвартай улс орнууд нэгдэж, шинэ хэлбэрийн олон улсын байгууллага болжээ. Хятад улс ШХАБ-ын хувь заяаны нэгдмэл цогцыг байгуулах санал дэвшүүлэхээс эхлээд ШХАБ-ын том гэр бүлийн хөгжил, аюулгүй байдал, хамтын ажиллагаа, соёл иргэншил, дэлхийн засаглалын талаарх үзэл баримтлалыг тайлбарлах зэрэг бодит хамтын ажиллагааны цуврал арга хэмжээг ахиулсан юм. Үүсгэн байгуулагч гишүүн орны хувьд Хятад улс ШХАБ-ын хөгжлийг удирдан чиглүүлэх, дэмжихэд чухал хувь нэмрээ оруулсаар ирсэн билээ.
Өнөөдөр дэлхий дахин эмх замбараагүй болж байна. Эвлэрэн нэгдэх үү эсвэл салан тусгаарлах уу? Энх тайван байх уу эсвэл зөрчилдөх үү? хамтран ажиллах уу эсвэл сөргөлдөх үү? энэ нь дахин цаг үеийн асуулт болж байна. Дэлхий дээр хамгийн олон хүн амтай, хамгийн өргөн уудам бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын хувьд ШХАБ нь цаг үеийн асуултад зөв хариулт өгөх үүрэг хариуцлагатай. Олон улсын нөхцөл байдлын гүнзгий өөрчлөлтийн улмаас ШХАБ-ын зарим гишүүн орнуудад улс төрийн өөрчлөлт, гадаадын хүчний өдөөн хатгасан “өнгөт хувьсгал” нь тус бүс нутагт уламжлалт аюулгүй байдал ба уламжлалт бус аюулгүй байдал хоорондын аюул заналхийлэл нүүрлэсээр байна. Үүний зэрэгцээ дэлхийн эдийн засгийн тогтворгүй, тодорхойгүй хүчин зүйл нь ШХАБ-ын гишүүн орнуудын хөгжил, сэргэлтэд хүндрэл учруулж байна.
ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтаар Ираныг гишүүн орон болохыг албан ёсоор хүлээн зөвшөөрч, Беларусь улсыг тус байгууллагад элсүүлэх тухай үүргийн санамж бичигт талууд гарын үсэг зурлаа. ШХАБ нь НҮБ-ээр цөм болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд суурилсан олон улсын дэг журмыг тууштай баримталж ирснийг харгалзан үзэж, "найзын тойрог"-оо тэлэх нь дэлхийн засаглалыг илүү шударга, зүй зохистой чиглэлээр хөгжүүлэхэд хүчтэй түлхэц үзүүлэх болно.
Өнөөгийн байдлаар, олон улсын нөхцөл байдалд гүнзгий өөрчлөлт гарч, барууны зарим улс орнууд сөргөлдөөнийг өдөөж, дэлхийг сүйтгэх замаар өөрийн ноёрхлоо хадгалахыг оролдож байна. Харин үүний эсрэгээр ШХАБ-ын санаачилж буй эрх тэгш, эв нэгдэл, хамтын ажиллагаа, хүртээмжтэй байдал нь цаг үед илүү шаардлагатай ховор зүйл болоод байна. Байнга өргөжин тэлж буй ШХАБ Еврази, дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалахад улам их түлхэц өгч, цаг үеийн асуултад "ШХАБ-ын хариулт"-ыг байнга өгч байх болно.