MONGOL

Курбан баяраар түр гал зогсооно

CRIPublished: 2023-06-28 10:48:41
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Суданы зэвсэгт хүчин өнөөдөр түр гал зогсооно гэж тус Зэвсэгт хүчний ерөнхий командлагч Бурхан өчигдөр мэдэгдэв.

Суданы Шуурхай туслах хүчний удирдагч Мохаммад Хамдан Дагало уржигдар, энэ сарын 27, 28-ны өдрүүдэд буюу лалын шашны Курбан баяраар бид гал зогсооно гэж зарласан юм. Саудын Арабын Улаан тэнгисийн Жидда хотод Суданы Зэвсэгт хүчинтэй хийх гал зогсоох тухай хэлэлцээрийг Курбан баяр дуустал хойшлуулснаа мэдэгдсэн юм.

Өчигдөр, 27-нд Олон улсын цагаачлалын байгууллагаас гаргасан Суданы талаарх сүүлийн тайланд, 4 сарын 15-наас эхэлсэн Суданы зэвсэгт мөргөлдөөнөөс дайжиж 2 сая 150 мянган хүн дүрвэж, 644 мянган хүн хөрш орнууддаа орогносон байна. Мөргөлдөөний хөлд хохирсон хүний тоо 2.8 саяд дөхөж байна гэжээ.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn