MONGOL

Бохир хийн хэт ялгарлын 90 гаруй хувийг хөгжингүй орнууд эзэлж байна

CRIPublished: 2023-06-24 15:58:15
Share
Share this with Close
Messenger Pinterest LinkedIn

Нүүрстөрөгчийн давхар исэл зэрэг хүлэмжийн хий ялгаруулах нь дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй нягт холбоотой гэж шинжлэх ухааны салбарынхан үздэг. Олон улсын шинэ судалгаагаар дэлхийн нүүрстөрөгчийн давхар ислийн хэт ялгаралтын 90 орчим хувийг АНУ зэрэг хөгжингүй орнууд эзэлж байгааг харуулжээ. Эдгээр хөгжингүй орнууд нүүрстөрөгчийн давхар ислийн ялгаруулалт багатай орнуудад нийт 170 их наяд ам.долларын нөхөн төлбөр төлөх ёстой бөгөөд ингэснээр уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх холбогдох зорилтууд биелэгдэх боломжтой хэмээн судлаачид дүгнэжээ.

Их Британийн Лийдсийн их сургуулийн хийсэн тус судалгааг "Эх байгаль · тогтвортой хөгжил" сэтгүүлд нийтлэгдсэн байна. Судалгааны дүнгээс харахад, АНУ зэрэг хөгжингүй орнуудын бохир хийн ялгарал аль хэдийнэ дундаж хэмжээнээс илт давж, бусад улс орнуудын "шударга хуваарилалт"-ын орон зайг эзэлж байгаа юм. Эдгээр хөгжингүй орнуудын цаашдын аливаа бохир хийн ялгарал нь бүгд л бусад оронд ачааллаа өгөх явдал юм.

Share this story on

Messenger Pinterest LinkedIn