Ин Чуаны зоогийн газарт болсон дэлбэрэлтэд Ши Жиньпин заавар гаргав
6-р сарын 21-ний 20:40 цагийн орчимд БНХАУ-ын Ниншягийн Инчуань хотын Шинчин дүүрэгт байрлах Фү-Ян зоогийн газарт шингэрүүлсэн хий дэлбэрсэн осол гарав. Одоогийн байдлаар ослын улмаас 31 хүн нас барж, 7 хүн гэмтсэн байна.
Ослын дараа ХКН-ын төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин үүнд ихээхэн ач холбогдол өгч, чухал зааварчилгаа өгсөн байна. Тэрээр: Шинчин дүүргийн Фү-Ян зоогийн газарт шингэрүүлсэн хий дэлбэрч, олон хүн эндэж шархадсанд сэтгэл хүндүүр байна, үүнээс гүнзгий сургамж авах ёстой. Шархадсан хүмүүсийн эмчилгээ, амь үрэгдэгсдийн ар гэрийн тохинуулах ажлыг сайтар хийж, ослын шалтгааныг яаралтай олж, хуулийн дагуу хариуцлагыг нь нухацтай шалгах хэрэгтэй. Өдгөө луут завины баяр болж байна. Бүх бүс нутаг, холбогдох газрууд аюулгүй хөгжлийн үзэл баримтлалыг тууштай тогтоож, ард түмнийг дээдлэн, амь насыг дээдлэн, "цаг ямагт сонор сэрэмжтэй байх" хариуцлагаа ухамсарлан хэрэгжүүлэх ёстой гэжээ.
Ши Жиньпиний өгсөн үүрэг даалгаврын дагуу Онцгой байдлын яам, Орон сууц, хот хөдөөгийн хөгжлийн яам, Үндэсний эрүүл мэндийн хороо, Зах зээлийн зохицуулалтын газар зэрэг холбогдох албаныхан хэргийн газарт ажлын хэсэг илгээж, шархадсан хүмүүсийг эмчлэх, яаралтай тусламж үзүүлэх ажлыг удирдан чиглүүлэв. Одоогоор ослын шалтгааныг тогтоох, эмнэлгийн тусламж авах ажиллагаа үргэлжилж байна.