Харбины үзэсгэлэн өндөрлөв
Харбины олон улсын эдийн засаг, худалдааны 32 дахь үзэсгэлэн өчигдөр, 19-ний өдөр амжилттай өндөрлөв. Энэ удаагийн үзэсгэлэнд 38 улс, бүс нутгийн болон Хятадын 21 муж, өөртөө засах орон, шууд харьяа хотын 1400 гаруй ААН оролцжээ.
Энэ жил үзэсгэлэнгийн бүтцийг оновчтой болгож, "Гадаадын, гадар мужууд, Хармөрөн муж" тус бүр үзэсгэлэнгийн гуравны нэгийг эзэлж, ерөнхий хэв маягийг үндсэнд нь бүрдүүлжээ. Дижитал эдийн засаг, биологийн эдийн засаг, цас мөсний эдийн засаг, бүтээлч дизайн гэх "дөрвөн шинэ хөдөлгүүр"-ийн ажил төрлийн салбар , ногоон хүнс, орчин үеийн үйлчилгээ болон бусад салбаруудын контентын харьцаа 71 хувиас давсан байна.
Үзэсгэлэнгийн үеэр эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, боловсрол, соёл, аялал жуулчлал, спортын салбарын хамтын ажиллагааны 84 тэрбум 563 сая юанийн өртөг бүхий 224 төсөлд гарын үсэг зуржээ.