Сэргээгдэх эрчим хүчинд 190 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийв
Өвөр Монгол бол Хятад улсын эрчим хүчний чухал бааз юм. Иймд эрчим хүч болон аж үйлдвэрийн бүтцэдээ байнга тохируулалт хийж ирсэн юм. Эдүгээ сэргээгдэх эрчим хүчний систем бүтээн байгуулж, шинэ эрчим хүчний хөгжлийг ахиулж байна.
Саяхан, Ордос хот нано технологи ашиглаж нүүрсийг шинэ түлш болгон хувиргах технологи боловсруулсан нь Хятадын нүүрсний аж үйлдвэрийн нийгэмлэгийн технологийн үнэлгээнд тэнцжээ. Энэхүү шинэ түлш нь дулааны эрчим хүчний нүүрсний хэрэглээг бууруулж, нүүрсний нөөцийг нэмэгдүүлэх юм. Өвөр Монгол энэ онд эрчим хүчний нөөцийг бүрэн ашиглах талаар хичээж, Ордост нүүрсний химийн үйлдвэр байгуулахаар ажиллаж байна.
Үүний зэрэгцээ сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх ажлыг түргэтгэж, арвин их нөөцөө түшиглэн энэ онд 190 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж нар, салхины эрчим хүчний томоохон бааз байгуулахаар ажиллаж байна.
Түүний зэрэгцээ Хөвчийн элсэн цөлд дэлхийн хамгийн том сэргээгдэх эрчим хүчний баазын бүтээн байгуулалт эрчимжиж байгаа юм.